Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 03-нд Бээжингийн Дяо Юй Тай төрийн зочид буудалд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Балбын ерөнхий сайд Кхадга Прасад Олитой уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ "Ирэх жил Хятад, Балбын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Хятад улс Хятад Балбын харилцааг хөрш орнуудын дипломат харилцаандаа чухал байранд тавьдаг бөгөөд Балбын талтай хамтаар Хятад Балбын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлж, хөгжил цэцэглэлтийн төлөөх мөнхийн найрамдалт харилцааг ахиулж, шинэ өндөрлөгт хүрэхэд бэлэн байна".
Ши Жиньпин онцлохдоо"Хятад улс Балбын өөрийн орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг сонгосонд хүндэтгэлтэй хандаж, үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг дэмжиж, Балбын талтай стратегийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэн, харилцан хамааралтай асуудлаар бие биенээ тууштай дэмжихэд бэлэн байна. Хятад улс Балба улстэй ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, "Бүс ба Зам"-ыг хамтаар өндөр чанартай бүтээн байгуулж, боомт, зам тээвэр, цахилгаан сүлжээ, харилцаа холбоо зэрэг холбогдох хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Хятад улс 2025 оныг "Балбын аялал жуулчлалын жил" болгон зарлахыг дэмжиж байна".

Оли хэлэхдээ"Хятадын амжилттай туршлагаас суралцаж, өөрийн хөгжил дэвшилд хүрэхийг хүсэж байна гэжээ. Балба улс "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад үргэлжлүүлэн идэвхтэй оролцож, Хятадын олон компани тус улсад хөрөнгө оруулахыг сайшааж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Төвөд, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг бөгөөд Балба улс нэг Хятадын зарчмыг гуйвшгүй баримталж, Балбын нутаг дэвсгэрт Хятадын эсрэг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй, Хятадын эрх ашгийг хохироож, Хятадын дотоод хэрэгт гадаадын аливаа хөндлөнгийн оролцоог эсэргүүцнэ".
