
Үдээс өмнө 10:30 цагийн үед нижгэнэсэн алга ташилтын дунд төвийн төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүн БНХАУын дарга Ши Жиньпиний бичсэн баярын бичээс болон арьсан сийлмэл зураг зэрэг дурсгалын зүйлсийг Өвөр Монголын Өөртөө Засах Оронд гардуулан өгөв. Монгол хятад хос хэлний “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлье-Ши Жиньпин” хэмээх алтан үсэгт бичвэр шаргал туяа цацруулан, олны нүдэнд туссаны зэрэгцээ танхимд алга ташилтын дуун нижигнэлээ. Бичвэрийн хүрээгээр сийлсэн 70 өлзийт хээ угалз нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны 70 жилийн гэрэл гэгээтэй түүхийг төлөөлж, бичвэрийн төв хэсгийг Хятадын улаан өнгөөр дэвсгэр өнгө болгож, алтан шаргал өнгөтэй урталжин хээгээр эмжээрлэж, аз жаргал, өлзий хишиг, өнө мөнхийг бэлгэдэж байлаа. Үндэстний онцлог бүхий баярын бичвэр нь дарга Ши Жиньпин болон Хятад улсын ард түмний Өвөр Монголын саруул сайхан хөгжлийн ирээдүйг бэлгэдсэн хүсэл зөгнөл ажээ. Баярын бичвэр болон дурсгалын бэлэг нь үндэстний онцлогоор товойм, бодит хэрэглээний шинжээрээ утга санаа гүн гүнзгий болж, Намын төв хорооны үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулахын сайн сайхан хүсэл зөгнөлийг тодруулсан байна. Түүнчлэн 25 сая тал нутгийн хөвгүүд охидын Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын мөрөөдлийг биелүүлэхээр чармайн тэмцэхэд хүчирхэг их хүч нэмсэн байна. Энэхүү 14 хятад үсэг нь дарга Ши Жиньпиний бичсэн бичвэр бөгөөд Өвөр Монголын ард түмний дотно халамжлал, хүсэл найдлага болох юм. Гүн гүнзгий хайр халамж шингээсэн бичвэр нь хурсан бүхний эр зоригийг хөгжөөж, халуун алга ташилтаараа баярласан сэтгэлээ илэрхийлэв.

“Малчин тариачны төлөөлөгчийн хувиар Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд оролцож байгаадаа маш их баяртай байна. Цаашид илүү их хичээн ажиллаж, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулахад хувь нэмэр үзүүлнэ” гэж Түмэд зүүн хошууны Цаасач суурингийн Шавартай тосгоны зөвлөлийн эрхлэгч Кан Тайжүнь сэтгэл догдлон ярьж байлаа.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан бичсэн бичвэр нь танхимд цугласан хүмүүст идэвх зориг хүчин дамжуулж, мэрийн урагшлах зорилтыг нь илүү тодруулна.
- Энэ нь шинэ зорилт, шинэ зоригжуулал мөн. Бид дарга Ши Жиньпиний шаардлагыг сайн суралцан ойлгож, сайн хэрэгжүүлж, түүний бичвэрийн үзэл санаагаар урагшлан дэвших хөдөлгөх хүч болгож, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд оюун ухаан хүч чадлаа өргөнө гэдгээ Хөххотын Ажил мэргэжлийн дээд сургуулийн профессор Чин Мэй илэрхийлэв.
Өвөр Монголын музейн их танхимд өлгөгдсөн “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлье” гэсэн баярын бичвэр нь онцын сайхан тод харагдана.
