solongonews
Зургаан ангит улс төрийн кино “Их гүрний дипломат харилцаа” анхаарлын төв боллоо
2017-09-04 16:13
“Хятад улс мундаг болж хөгжсөн байна”, “Би энэхүү киног үзээд тун сэтгэл догдолсон”, “Сайхан кино болсон байна”.

“Их гүрний дипломат харилцаа” зургаан ангит улс төрийн кино 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Төв телевиз болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тавцангаар цацагдсан байна. Сүүлийн өдрүүдэд энэхүү кино нь хүмүүсийн анхаарлын төв болсоор байгаа аж. 9 дүгээр сарын 3-ны өдрийн оройн статистик мэдээллээр Microblog тавцан дээр “Их гүрний дипломат харилцаа” кино 500 сая гаруй уншигчидтай болсон бөгөөд уг киноны эргэн тойронд 128 мянга гаруй ярианы сэдвийг өрнүүлсэн байв. Хүмүүс өнгөрсөн 5 жийн хугацаан дахь Хятадын онцлогтой их гүрний дипломат харилцааны тогтоосон амжилтын тухай ярилцлага өрнүүлсэн бөгөөд авч ирсэн нөлөө болон өөрсдийн үзэл бодлынхоо тухай хуваалцсан байна.

Хүчирхэг том улс нь ард түмний аз жаргал болно

Сүүлийн хэдэн жилүүдэд Хятад улсын хөгжил нь дэлхийн хүмүүсийн анхаарлын төв болсон аж. Хэдэн арван жилийн хугацаанд Хятад улс БНХАУ байгуулагдсанаас баян чинээлэг болсон. Дахин дэлхийн том хүчирхэг улс болсон түүхтэй аж. Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийн хугацаанд Хятад улсын эдийн засаг урьд өмнө гараагүй хөгжлөө олсон байна. Хятад улс нь аажмаар дэлхийн төв байранд ойртсоор байгаа бөгөөд байр суурь, үг хэлэх эрх нэмэгдсээр иржээ. Гэсэн хэдий ч “Ард түмний төлөө гадаадтай харилцах” зарчим өөрчлөгдөөгүй үргэлжилсээр байна.

Уг кинонд Хятадын 9 удаагийн гадаадаас Хятадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан, 100 гаруй удаагийн Хятадын иргэн барьцаалагдсан болон зэвсэгт хандлагад өртсөн хэрэг явдлыг шийдвэрлэсэн болон 300 мянга гаруй удаагийн консулын газраас Хятадын иргэдийг авран тусалсан бүх явцыг анх удаа хүмүүст танилцуулсан байна.

- Хятад улс агуу хүчирхэг болсон нь бидний аз жаргал болсон. Хүчирхэг байвал өөрийн ард түмнээ хамгаалж чадна. Би тун омогшиж байна гэж Хятадын Хэфэй хотын иргэн Шүн Юй хэлсэн байна.

Хятадын “Найзын тойрог”-ийн цар хүрээ улам өргөжсөөр байна

“Хамтран ажиллаж, хамт ашиг хүртэх” нь Хятадын дипломат харилцааны гол агуулга болсон бөгөөд “Нэг бүс нэг зам”-ын санаачилга нь үүний хамгийн сайн жишээ болсон байна.

4 жилийн хугацаанд талуудын идэвхтэй оролцоон доор “Нэг бүс нэг зам” нь зөвхөн санаачилга байснаасаа бодит үйл ажиллагаа болж чадсан бөгөөд одоог болоход олон улсын хамтын ажиллагааны том тавцан болон хүмүүсийн таашаалыг олсон дэлхийн нийтийн хамтын бүтээгдэхүүн болж хөгжсөн байна. Хятад-Европын чиглэлийн галт тэрэг нь “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг практикжуулсан бүтээгдэхүүн болох бөгөөд хамгийн том ашиг хүртэгч болсон аж. Үүний шалтгаан нь Хятадаас гадаад улс дахь төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцад тухайн газрын төмөр замын бүтээн байгуулалтын салбарын боловсон хүчийг хүмүүжүүлэх талаар хичээн ажилласан байна. Энэ нь тухайн газрын ажил олголтыг дэмжсэнээр үл барам Хятадын стандартыг экспортолсон явдал болж, цаашид олон улсын стандарттай нэгдэх алхмыг ахиулсан явдал болно.

- Их гүрний дипломат харилцаа кино нь нээлттэй байх, хамт ашиг хүртэх, тэнцвэртэй байх, хамт хөгжих зэрэг үзэл баримтлалыг харуулж чадсан юм. Энэ нь мөнхүү эдийн засгийн даяарчлалын үзэл баримтлалтай нийцсэн болно гэж Шямэнь хотын Татварын товчооны том аж ахуйн газар болон олон улсын татварын газрын дэд дарга Сүнь Лүн-Ин хэлсэн байна.

Ши Жиньпиний өвөрмөц дипломат харилцааны арга нь их гүрний хэв намбыг харуулж чадсан байна

Кино “Их гүрний дипломат харилцаа”-нд Хятадын дарга Ши Жиньпиний Гадаад харилцааны талаарх жижигхэн түүхүүдийг харуулсан байлаа.

2015 оны 5 дугаар сард дарга Ши Жиньпин Москва хотод Японы эсрэг дайнд оролцсон ОХУ-ын ахмад цэрэгт шагнал олгохдоо таяг тулсан ахмадыг хараад:

- Та суудал дээрээ сууж байгаарай. Би очъё гэж хэлсэн байна.

Ши Жиньпин дарга гадаад айлчилж байгаа хугацаанд Хятадын талын хэлмэрч орчуулгын ажилтай завгүй хоолонд орж чадахгүй үед Ши Жиньпин өөрийн идэх гэсэн талхаа өгдөг гэх мэтийн олон жижиг түүхүүдийг харуулсан байжээ.

Энэ нь Хятадын онцлогтой их гүрний дипломат харилцааг илрүүлж чадсаны улмаар Хятадыг дэлхий дахинтай илүү сайн ойртуулсан байна гэж олон хүн сайт дээр сэтгэгдлээ үлдээсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл