
Энэ нь тосгоны иргэдэд мартагдашгүй дурсамж үлдээжээ. Одоо түүнээс хойш хоёр жил гаруй өнгөрлөө. Энэ 800 хоногийн хугацаанд хилийн тосгон Гуандүнд асар их өөрчлөлт гарч, тосгоны иргэн бүхэн өөрийн гэр бүлийн өөрчлөлтийг Ши Жиньпинд харуулахыг хүсэж байлаа.
Ойрын өдрүүдэд, Гуандүн тосгоны солонгос үндэстний ардын зан заншлын тоглолтын хамтлагийн ахлагч Жинь Жэньшү ажил ихтэй байлаа. Жуулчлалын оргил үе дөхөхийн хэрээр хамтлагийн хөтөлбөр ч улам шахуу болж байна. Жинь Жэньшүгийн хамтлаг өдөр бүр дасгал, тоглолт хийнэ. Ши Жиньпин дарга дахин энэ тосгонд ирэх юм бол тосгоны хөгжилд сэтгэл ханамжтай байх нь лавтай. Энэ 2 жилийн хугацаанд тосгон төдийгүй тосгоны айл өрх бүрт маш их өөрчлөлт гарсан юм.

"Тоглох бүрт хамтлагийн хүн бүрт 50 юанийн нөхөн олговор өгдөг. Энэ онд би 60 гаруй удаагийн тоглолтод оролцож, 3000 гаруй юань оллоо. Урьд зөвхөн газрийн түрээсний мөнгө олж байсан. Одоо өөрсдөө ажил хийж орлогоо нэмэгдүүлж байна. Дээр нь амьдралын доод баталгааны нөхөн олговрыг нэмбэл жилийн орлого 9 мянган юаньд хүрч байна. Урьдынхыг бодвол 2 дахин нэмэгдсэн” гэжээ.
Сүн Мин-юй бол Гуандүн тосгоны нэртэй хүн. Тэр хоёр жилийн өмнө нөхөр Ли Лүнжитайгаа хамт Ши Жиньпин даргатай уулзаж, ханзан дээрээ Ши Жиньпин даргатай дотно яриа дэлгэн сууж байсан хүн. Сүн Мин-юй хэлэхдээ: Ши Жиньпин дарга манай гэрийн ханзан дээр суугаад “жорлонгийн хувьсгал” хэмээн ярьж, хөдөө тосгоны ард иргэд бүр бие засах газартай байх хэрэгтэй гэж хэлж байсан. Өнөөдөр түүний гэрт 4, 5 ам дөрвөлжин метр талбай бүхий жорлонтой болсон бөгөөд суултуур, ус халаагч угсарчээ. Тэрээр:
Урьд баяр амралтын өдөр болохоор, Гуанжөүгээс ач хүү маань ирвэл шээсний сав бэлтгэж тавьдаг байлаа. Ач маань эмээгийн жорлон яагаад ийм юм бэ гэж асуудаг байсан. Одоо энэ бүхэн өөрчлөгдсөн хэмээн ярьж байлаа.

Гуандүн тосгонд жорлонгийн өөрчлөлт түүх болон үлджээ. Тосгон даяар байшин бүхэнд нийт 207 жорлон, гадна талд 163 жорлон барьж, тосгоны ард түмэнд байгальд ээлтэй, эрүүл мэнд, ая тухтай орчин бүрдүүлжээ.
Өнөөдөр Гуандүн тосгон аялал жуулчлалын цэг болж, 100 гаруй жуулчны компани аялал жуулчлалын маршрут гаргасан юм. 2015 онд, тус тосгон давхацсан тоогоор 150 мянга гаруй жуулчин хүлээн авч, “10-р сарын 1”-ний үндэсний баярын үеэр давхацсан тоогоор 8000 гаруй жуулчин хүлээн авчээ.
Гуандүн тосгонтой танилцах үедээ Ши Жиньпин дарга, Хайлань голын хөвөөн дэх тариан талбайд: Хүнсний бүтээгдэхүүний брэнд бий болгох хэрэгтэй. Ингэвэл үнэ өртөг, үр ашиг сайн байж чадна гэжээ.
Хэлүн хотын Дүнчэн суурингийн органик тутаргын Чүньжэ компанийн ерөнхий захирал Жинь Жюнь бол нутагтаа аж ахуй эрхэлсэн залуу юм. Тэрээр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний зааврыг бат санаж, хүнсний брэнд бий болгохоор хичээн ажиллаж, тутаргын “Ма Ши Да” брэндийг бий болгов.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар чансааг батлан брэндтэй болохын төлөө Хэлүн хотын Гуандүн тосгон усан тариандаа цаг уур, хорхой шавжнаас сэргийлэх авто төхөөрөмж суурилуулж, 171 га тариаландаа хяналтын систем байгуулж, тутаргын захиалгын загварыг хэрэгжүүлжээ.
"Урьд жилдээ дээд тал нь 10 сая юаний орлого олдог байлаа. Сүүлийн жилүүдэд 30 сая гаруй сая юаний орлого олж байна. Жилийн эцсээр тариачид гэрээгээр авсан тариалангаасаа га бүрээс 4000 юань авдаг байсан бол одоо 750 юань авдаг болсон” гэжээ.
