solongonews
Ши Жиньпин даргын тайлангаас(1)
2017-10-18 09:27
ХКН-ын XIX их хурал эхэлж, Ши Жиньпин дарга тайлан хийлээ.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-ны өдөр Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал эхлэв. Ши Жиньпин дарга XVIII сонгуулийн ХКН-ын төв  хорооны өмнөөс тайлан хийж, Хятадын ирээдүйн хөгжлийн талаар ерөнхий төлөвлөлт хийлээ. 
    
ХКН-ын 89 сая гаруй гишүүдээс сонгогдсон XIX их  хурлын 2000 гаруй төлөөлөгч Ши Жиньпин даргын тавьсан тайлан, сахилга бат шалгах хорооны дэвшүүлсэн ажлын тайлан, "ХКН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл"-ийн тухай хянан хэлэлцэж, ХКН-ын шинэ төв хороо, Сахилга бат шалгах хороог сонгоно. 
    
ХКН бол БНХАУ-ын эрх баригч нам, мөн дэлхийн хамгийн том улс төрийн нам юм. Тус намын төлөөлөгчдийн их хурал 5 жилд нэг удаа чуулж,  ХКН-ын төлөөлөгчдийн их хурал ба түүнээс сонгосон Намын төв хороо нь ХКН-ын  удирдах дээд байгууллага юм. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл