solongonews
Цэцгийн мишээлтэй цэмцгэр амьдрал
2017-07-06 21:42
Зол жаргал гэж юу вэ? Хүний дотоод сэтгэлээс нь гэрэлтсэн бүхий л сайн сайхны тухай мэдрэмж байх!

Энэ бол сурвалжлагч Рашаан хотын хавтангаар барьсан орон сууцны хорооллоос шинэ байшинд нүүсэн хэдэн настныг сурвалжлах явцад цахилсан бодол.

    6 дугаар сарын 22 -ны өдөр сурвалжлагч Рашаан хотын Хуньшюй хорооллын Ли Шю-Ин настныд хүрэхэд настан өрөө дүүрэн өнгө ялгаран мяралзсан цэцгээ арчилж байлаа. Настан бидэнд шинэ байшинд нүүхээс өмнө ба нүүж орсны дараах амьдралаа танилцуулж билээ.

1999 онд нөхөр нь хорвоогийн мөнгө бусыг үзсэн гэнэ. Тухайн жилд хоёр дахь хүү нь ч гэсэн гэр бүл салсан байв. Бүдэрсэн дээр нь нударна гэгч нь болжээ.  2000 онд хүргэн нь машины осол орсон аж.  Хэдэн жилийн дараа настны гэрийн гаднах хуучин цахилгаан утсанд нь гал гарч, 40 гаруй жил суусан шавар байшинг нь шатааж орхив… 77 настай Ли Шю-Ин настан өөрт тохиолдсон зол бус явдлаа хуруу даран тоолж өглөө.

- Яг энэ үед орон сууцны байшинг шинэтгэн засах бодлого хэрэгжиж, олон түмэнд зол жаргал олгосон шүү! Би 24.5  метр2-ын шавар байшинтай байсан. Гэтэл нэг төгрөг ч нэмэлгүйгээр 50 метр2-ын байшин надад өгсөн. Бас шагналын мөнгө гэж 70 мянган юань өгсөн юм. Үүнийхээ 20 мянган юаниар нь би байшингаа чимэглэж, 50 мянган юаниа банкинд хадгалсан гэж ярьлаа.

2014 оны өвлийн тэсгим хүйтэн нэгэн өглөө Ли Шю-Ин настан эртлэн босож, хэн нэгэн хүнийг хүлээн хүлээж зогсоно. Энэ өдөр Ши Жиньпин дарга Рашаан хотын хавтангаар барьсан орон сууцны хорооллын олон түмнийг эргэж үзэхээр ирэх тухай настан сонссон байжээ. Тэрээр өөрийн чин сэтгэлийн баяр талархлаа дамжуулах хүсэлтэй. Гэтэл тэр удаа настан маань Ши Жиньпин даргатай уулзаж чадсангүй.

Ли Шю-Ин бол хавтангаар барьсан орон сууцны хорооллыг шинэчлэн засах бодлогоос ашиг хүртсэн түг түмэн Рашаанчуудын нэгэн төлөөлөгч билээ.

Рашаан бол төрийн өмчлөлт шугуйт орон, өмнөх зууны тавиад оноос ерээд оныг хүртэл Хятад улсын гол модон материал хангах газар байсан. Хятадын бүтээн байгуулалтад маш их дэм тус үзүүлжээ. Рашаан хотын хөгжил өөрчлөлтийг дагаад ой шугуйн ажилтны орлого нэмэгдэж, тэдний оршин суух нөхцөл сайжран олон түмэн зол жаргалтай амьдарна. 

Рашаан хотын хавтангаар барьсан  орон сууцыг шинэчлэн засах газрын хариуцлагатай албаны хүн Гао Зао-ү:

- Рашаан хотын харьяанд 17 мянган өрх хавтангаар барьсан орон сууцанд сууж, ерөнхий талбай нь 1.1 сая метр2-т хүрч, хотын бүх гэр байшингийн ерөнхий хэмжээний 70 орчим хувийг эзэлж байсан. 2013 оны эцсийг хүртэл 7312 өрхийн 480 мянган метр2 хавтангаар барьсан орон сууцыг шинэчлэн засчээ гэж байлаа.

Ши Жиньпин дарга 2014 оны цагаан сараас өмнө Рашаан хотод очиж, хавтангаар барьсан орон сууцны дүүргийн олон түмнийг эргэн үзэж, ажлын хурдаа түргэсгэн олон түмнийг эрт нэгэн өдөр байшинд нүүлгэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байна. Гурван жилийн хугацаанд 3.6 тэрбум юаний хөрөнгө оруулж, 9688 өрхийн 620 мянган түмэн метр2 байшин сууцыг татварлаж, 2829 өрхийн гэр байшинг төвхнүүлэн, 1857 өрхийг нүүлгэжээ. Ийнхүү Рашаан хотын түүхэн дэх хөрөнгө оруулалт хамгийн арвин, хамрах цар хүрээгээр хамгийн өргөн “Тэргүүн зэрэглэлийн иргэдийн амьдралын инженерин”-ийг амжилттай биелүүлж билээ.

Зуны зургаан сард зугаацлын хөгжөөнт улирлаа угтсан Рашаан хотын юм бүхэн өнгө будаг ялгарч, амьдрал хөөр баяраар бялхана. Ли Шю-Ин настан хөгжөөнт хотынхоо дэнжид байрласан байшиндаа өнгө бүрийн цэцэг алаглуулан өтөл насаа ая тухтай сайхан өнгөрүүлнэ.

- Уг нь 24.5  метр2-ын хуучин байшиндаа хамгийн олондоо гэхэд зургуулаа амьдарч байсан юм. Тухайн үед хаанаас цэцэг тэжээх сэтгэл байх вэ, одоо шинэ байшинд нүүж ирээд үнэхээр сайхан байна гэж Ли Шю-Ин ярьж байсан юм.

Сурвалжлагчийн өврийн тэмдэглэл:

        Хавтангаар барьсан орон сууцны дүүрэг гэж ярьсаар байвал хүмүүсийн ойлголтод ядуу хүчиртэй, эмх замбараагүй байдал болно. Өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг дагаад хавтангаар барьсан орон сууцны дүүргийн орон сууцны нөхцөлийг сайжруулах нь нам, засгийн газрын чухал үүрэг болох юм. Нам, засгийн газраас тухайн бүс нутгийнхаа бодит байдалд хандуулан олон зүйлийн арга хэмжээ авч, хот суурингийн хавтангаар барьсан орон сууцны дүүргийг шинэчлэн зассанаар хот суурингийн бага орлоготой иргэдэд ашиг хүртээсэн байна. Рашаан хот гол “Засгийн ордон голлон хамаарах, орон нутгийн аж ахуйн нэгж холбоолох, зах дэлгүүрт хандуулан ажиллах, нэг цогцжуулан ахиулах” үндсэн зарчмыг баримталж, “Нэг голдлогыг бат цээжлэх, гурван баталгааг найдваржуулах, таван гогцоог сайтар атгах” ажиллах аргаар хавтангаар барьсан орон сууцны дүүргийг шинэчлэн засах ажлыг урагштай ахиулав.

Рашаан хот хавтангаар барьсан орон сууцыг татварлах нөхвөрийн баримжаа болон нүүлгэн шилжүүлэх шагналын мөнгөний баримжааг 20 хувиар дээшлүүлж, наад захын амьдралын баталгаа хүртэж байгаа өрх, бага орлоготой болон орон сууцын тал дээр хүндрэлтэй өрхөд “50 метр2 хүрэхгүй байшинг нь 50 метр2-ын байшингаар сольж өгөх” орон сууцны баталгааны бодлогыг хэрэгжүүлэн, “Эрт нүүх, эрт байшин сонгох, эрт ашиг хүртэх”-ийг зоригжуулсан байна. “Бодлого, санхүү, хүний хүч”-ийг зохицуулахыг батлав. “Бодлогыг өрхөд оруулах, биеэ дааж татварлах, олон арга хэлбэрээр төвхнүүлэх, Аж үйлдвэрлэлээр дэмжих” аргаар хавтангаар барьсан орон сууцны хорооллыг шинэчлэн засах загварыг шинэчилжээ.

Одоо иргэд шинэчлэн зассан хороололд нүүж орсон байна. Улмаар ажил үйлс эрхлэх өрх бүрт 50 мянган юаний баталгаат зээл олгож, төлбөргүйгээр мэргэжлийн боловсрол хүртээж байна.

Одоогоор Бай Лангийн ойн соёл иргэншлийн тосгон, Шинэ баг тосгон, Нүүдэл ардын шинэ тосгон, Онцлогт тэжээврийн хүрээлэн, Таримлын бааз зэрэг хэсэг аж үйлдвэрийн баазыг нэгэнт байгуулж дууссан буюу бүтээн байгуулж байна.

Рашаан хот хавтангаар барьсан орон сууцны дүүргийг шинэчлэн засахаар дамжин холбогдох аж үйлдвэрийн хөгжлийг дайчлан, бүх хотын эдийн засгийн нэмэгдэлд шинэ хөдөлгөх хүчийг хангаж байгаа билээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл