
Дарга Ши Жиньпин ХКН-ын XIX их хурал дээр тавьсан илтгэлдээ:
Хятад улс ногоон үйлдвэрлэл хэрэглээний тухай хуулийн засаглал, бодлогын чиглэлийг түргэн гаргаж, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулсан орчил хөгжлийн эдийн засгийн систем байгуулж боловсронгуй болгоно. Ногоон банк санхүүг хөгжүүлж, агаар мандал, ус, хөрс зэргийг бохирдлоос сэргийлж, бохирдол ялгаруулах стандартыг чангатган, дэлхийн байгаль орчны засаглалд идэвхтэй оролцон, байгаль орчны илэрхий асуудлыг бүх хүчээрээ зохицуулна. Экологийн чухал системийг хамгаалан сэргээх төслийг хэрэгжүүлж, зах зээлийн аргаар олон ургальч экологийн нөхөн олговор өгөх механизм байгуулна. Үндэсний байгалийн нөөцийн удирдлага, байгаль экологийн хяналтыг удирдах байгууллага байгуулах болно. Үндэсний нутаг дэвсгэрийг нээн хөгжүүлж хамгаалах тогтолцоо байгуулж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр гол болгосон экологийн хамгаалалтын систем байгуулах болно гэсэн байна.
Хятадын экологийн орчин 2035 онд сайжирч үзэсгэлэнт сайхан Хятад орныг байгуулах зорилтоо үндсэнд нь биелүүлэх болно гэж уг илтэлд төсөөлжээ.
