Хятад улсын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд судлан ажиллах үедээ онцолсноор нээлтээ өргөжүүлэхээр дамжин өөрчлөлт хөгжлийг ахиулж, боомтын аж ахуйг хөгжүүлэн, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг чангатган Орос, Монгол Улстай хамтын ажиллагаагаа төгөлдөржүүлж, бүх цар хүрээний өөрчлөлтийг гүнзгийрүүлэн Өвөр Монгол орноо Хятад улсын умард тийш нээлт хийх чухал бэхлэлт болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэсэн байна
- Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, Орос ба Монгол Улстай хамтын ажиллагааны тогтцоо төгөлдөржүүлж, бүх цар хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
- Боомтын аж ахуйг өргөнөөр хөгжүүлэн боомтын суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг чангатгаж, гол болгон нээн хөгжүүлж нээлт хийх туршилтын орон, хамтран ажиллах хошууч орон болон хил алсалсан эдийн засгийн хамтын ажиллагааны орон зэрэг гадаад нээлт хийх тавцангийн бүтээн байгуулалтыг сайн атгаж, хил дагуух газар орныг амьдралын хүч бялхсан хөгжлийн халуун хөрс болгоно. Энэ бол Ерөнхий нарийн бичгийн даргын хүнд найдлагыг бодитой хэрэгжүүлэхээр Өвөр Монголын Өөртөө Засах Орноос “Умард тийш нээлт хийх” гадаад нээлтийн шинэ байршлынхаа тэргүүн чухал гогцоо болгосон шинэ байр тогтоолт юм.
Орос, Монгол хоёр улс бол Өвөр Монгол орны гадаад нээлтийн чухал арилжааны хөрш байж, сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орны Орос, Монгол Улстай хийж байгаа хилийн худалдаа нь хүмүүсийг баярлуулах амжилт бүтэмж олж эхэллээ. 2016 онд Манжуур хилийн боомтоор дамжин өдөр бүр дунджаар 1300 гаруй хүн (удаа), 200 гаруй машин тэрэг( удаа ) хилээр өнгөрч, энэ нь 2015 оныхоос 20 гаруй хувиар нэмэгджээ.
Манжуур хилийн боомтын энэхүү баярлууштай өөрчлөлт нь Өвөр Монгол орны 19 хилийн боомтын хөгжил цэцэглэлтийн багасгал зураг төдий юм. 2016 онд Өвөр Монгол орны боомтоор дамжин бараа зөөвөрлөсөн хэмжээ 78 сая тоннд хүрч, өмнөх жилээсээ 18 хувиар нэмэгдсэн. Хилийн боомт болон зам харилцааны давуу тал нь нэгэнт манай орны гадаад нээлтийн хөгжилд чухал үйлчлэлээ үзүүлж эхлэв.
Өвөр Монгол орон басхүү Орос, Монгол Улстай байгалийн нөөц, аж үйлдвэрлэл, мэргэжил зэрэг талаараа харилцан нөхвөрлөх чанараа гүйцэд ашиглаж, “Гарч явах ” ба “Оруулан авчрах”-ыг уялдуулсан гадаад нээлтийн чиглэлийг баримтлан “Нэг бүс нэг зам”-ын стратегид түргэн нэгдэж, Орос ба Монгол Улстай хамтран ажиллах тогтцын шинэ санааг сэдэж, умард тийш нээлт хийх чухал бэхлэлтийн бүтээн байгуулалтаа тасралтгүй түргэтгэснээр зоригоо хөвчлөх баярт чимээ тасралтгүй уламжлагдана.
