solongonews
Шэнь Ичинь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Бахоустай уулзав
2024-11-15 10:34
Шэнь Ичинь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Бахоустай уулзав.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дарга Шэнь Ичинь 14-ний өдөр Бээжинд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Бахустай уулзав.

Шэнь Ичинь хэлэхдээ“Ши Жиньпин даргын хувийн халамж, удирдлага дор Хятадын эмэгтэйчүүдийн үйл хэрэг түүхэн амжилтад хүрч, эмэгтэйчүүд Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулах чухал хүчин болсон байна.Хятад улс НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран дэлхийн эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна”.

Бахус Хятадын эмэгтэйчүүдийн үйл хэргийг хөгжүүлэх ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятадын эмэгтэйчүүдийн олон улсын үйл хэрэгт оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлээд:

- Хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хэзээд бэлэн байж,Хятад улс дэлхий дахинтай илүү амжилттай туршлага хуваалцахыг хүсэн хүлээж байна гэж хэлэв.

Зохиогч: ЖЭН ТАОТАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл