Далан жилийн хатуужилтай чармайлтаар үндэстний орны өөртөө засах бүтээн байгуулалт тал нутагт суурьшиж, элбэг баялаг үр бүтээлд хүрч, бүх орны үндэстнүүдийн ард иргэд гар нийлэн хамтдаа урагшилж, нэгдэн дэвшиж, хөгжин цэцэглэсэн гайхамшигт хуудсыг бичиглэсэн байна.
70 жилийн туршид “Тэнгэрийн царайг харж мал маллан, ус бэлчээрийг дагаж нүүдэллэн суурьшиж байсан”-аар манай улсын малын ашиг шим, тариалангийн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх суурин болж, “Хөнгөн аж үйлдвэр нь арьс элдэж, хүнд аж үйлдвэр нь морин дах хийдэг байсан” үеэс одоо үеийн аж үйлдвэрийн системийг байгуулсан хүртэл ... Бүх орны хүн амын 80 гаруй хувь нь соёлгүй байж, их сургууль ч үгүй байсан бол 53 их, дээд сургууль байгуулж, хүн амын дундаж наслалт 35 хүрэхгүй байснаасаа дээшлээд 75.8 наслах хүртэл … Өвөр Монголын Өөртөө Засах Орны бүтээн байгуулалтын олсон амжилт бүтээмж нь нам болон улсын бат чанга удирдлага болон хүчтэй дэмжлэгтэй салшгүй холбоотой. Үндэстнүүдийн ард иргэдийн тэсвэр хатуужилтай тэмцлийг нягтруулж, манай улсын үндэстний орны өөртөө засах байгууллын давуу талыг бодитоор биелүүлжээ.
Өвөр Монголыг мартахгүй, өр зүрхээ нягт холбоно. Жүн Наньхайн нарны гэрэл, хурын шим тал нутгийг ямагт ундаалсаар. Намын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар гол болгосон Намын төв хороо өндөрт зогсон алсыг бараалж, бүх тал дээр суурилан Өвөр Монголын аж ахуй нийгмийн хөгжлийг ахиулж, эх улсын умард хилд ил тод хөгжлийн зургийг зураглав. “Өвөр Монголыг эх улсын умард хилийн амар амгалангийн халхавч болгон бүтээн байгуулах хэрэгтэй”, “Үзэсгэлэнт сайхан тал нутгийг бүтээн байгуулна” гэж дурдсанаас эхэлж “Өвөр Монголын үндэстнүүдийн удирдлага олон түмэн сахин бараалж харилцан хавсралцах хэрэгтэй” гэж хүсэл найдлага тавих хүртэл, Ши Жиньпин дарга Өвөр Монголын Өөртөө Засах Орны өөрчлөлт хөгжилтөд урагшлах чиглэлийг тодорхой зааж, үндэстнүүдийн ард иргэд нэгдэн урагшлахад хөдөлгөх хүч олгосон юм.
Аргамаг хүлэгтээ мордож, алсыг зорин урагшлан давшина. Хөгжил нь аливаа асуудлыг шийдэх хам түлхүүр болно. Одоо Өвөр Монгол хэлбэрээ хувируулж зэрэгдэвшүүлэх, ядуурлаас ангижруулах, боомтоор нэвтрэх зэрэг хатуу үүргийг хүлээж буйн зэрэгцээ “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, гадагш нээлтээ өргөжүүлэх зэрэг ховор нандин тохиолтой болсон билээ.
Шинэ аян зам нь хүмүүст урам зориг хайрлан хүчин төгөлдөр урагшлуулна. Тал нутгийн 25 сая хөвгүүд, охид Ши Жиньпин даргаар гол болгосон Намын төв хорооны тойронд нягтран, сахин бараалж харилцан туслалцаж, нэгдэн дэвшиж, эх улсын умард хилээ нэн үзэсгэлэнт сайхан болгож улам цэцэглүүлэн хөгжүүлнэ.
