
Ерөнхий сайл Ли Кэчян:
- Хятад, Канадын харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийн шинэ үе шатанд орсон байна. Ши Жиньпин дарга тантай баялаг үр дүнтэй хэлэлцээр хийлээ. Канадын талтай дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаан технологийн инноваци, жижиг, дунд аж ахуйн нэгж зэрэг салбарт хамтран ажиллах, нөхвөрлөх нөөц их байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг идэвхтэй ахиулж, чөлөөт худалдааг дэмжиж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд идэвхтэй дохио өгөх хэрэгтэй. Боловсрол, аялал жуулчлал, биеийн тамир, ялангуяа, өвлийн спортын талаар солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Канадын бүх талын хөгжлийг ахиулан, харилцан ашигтай хамтын ашиг олоход Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.
Давид Жонсон Хятадын хөгжлийн ололт амжилтыг сайшаагаад, Хятадын талтай хамт Канад, Хятадын уламжлалт найрамдлыг хөгжүүлэн шинжлэх ухаан, технологийн инноваци, боловсрол, цаг уурын өөрчлөлтийг даван туулах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 2018 оны Канад, Хятадын аялал жуулчлалын оны арга хэмжээг хамтдаа сайтар зохион байгуулахад Канадын тал бэлэн байна. Хятад улсын 2022 оны өвлийн олимпийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн байна.
