solongonews
Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ
2017-07-03 11:30
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7 дугаар сарын 3-аас 4-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7 дугаар сарын 3-наас 4-ний өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх мэдээллийг Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Ли Хүйлай мэдэгджээ.

“Айлчлалын үеэр талууд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны 10 гаруй чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Төрийн тэргүүн нар хоёр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна” гэж Ли Хүэлай дурдав.

“Уг хоёр хамтарсан мэдэгдлийн нэг нь хоёр талын харилцаатай холбоотой бол нөгөө нь олон улсын асуудлаарх баримт бичиг юм. Уг мэдэгдэл нь Хятад болон Оросын байр суурийг тодорхой болгохын сацуу хоёр улс энх тайван, тогтвортой байдлыг дэмжин сахиулахын төлөө шийдвэр төгс байгааг илэрхийлэх юм” гэж сайдын туслах тайлбарлалаа.

Үүнээс гадна Ши Жиньпин Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзана. “Тэд өргөн хүрээтэй асуудлаарх практик хамтын ажиллагааг хэлэлцэнэ” гэж тэрбээр нэмж хэлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7 дугаар сарын 3-6-нд ОХУ болон Герман улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн урилгаар 7 дугаар сарын 7-8-нд Гамбург хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын ГХЯ-ны албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл