solongonews
Ши Жиньпин дарга Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоновтой хэлэлцээр хийв
2017-09-01 09:55
Хятад, Тажикстан улс тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.

   БНХАУ-ын дарга Ши  Жиньпин 08 дугаар сарын 31-ний өдөр Бээжинд Хятадад  төрийн айлчлал хийж, шинэ тулгар хөгжиж  байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж байгаа орнуудын яриа хэлэлцээрт оролцохоор  Хятад улсад хүрэлцэн ирсэн Тажикстаны  Ерөнхийлөгч Эмомали Рахмоновтой хэлэлцээр хийсэн байна. Хятад, Тажикстаны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, Хятад, Тажикстаны харилцааг шинэ түүхэн гараанаас нэн их хөгжилд хүргэхийг дэмжихээр төрийн тэргүүлэгчид санал  нэгтэй шийдлээ.

Ши  Жиньпин дарга:

- Хятад, Тажикстан бол  найрсаг хөрш бөгөөд дээд хэмжээнд  харилцан итгэлцсэн стратегийн түнш юм.  Дипломат харилцаа тогтоосон 25 жилийн  туршид хоёр орон харилцан хүндэтгэж, харилцан ойлголцож, харилцан дэмжилцэн  Хятад, Тажикстаны харилцаа баялаг үр  дүнд хүрсэн юм гэсэн байна.

Ши  Жиньпин дарга:

- Тажикстаны тал “Нэг  бүс нэг зам” санаачилгыг эхнээс нь  дэмжиж ирсэнд Хятад улс сайшааж байна.  Хоёр тал “Нэг бүс нэг зам”-ын  бүтээн байгуулалтыг Тажикстаны 2030 оноос өмнөх улс орны стратегитай гүнзгий уялдуулж,  Хятад, Тажикстаны хамтын ажиллагааны  хөтөлбөрийг хэрэгжүүлэн зам харилцаа,  эрчим хүч, боомт, интернэтийн дэд бүтцийн  барилга байгуулалтын хамтын ажиллагааг  эрчимжүүлж, бүх талын дэд бүтцээр  түншилсэн байдлыг ахиулах хэрэгтэй  гэсэн байна.

Дарга Ши Жиньпин мөн цааш нь:

- ШХАБ байгуулагдсан  16 жилийн турш бүс нутгийн тогтвортой  байдал, цэцэглэл хөгжлийг хамгаалахын  төлөө чухал нөлөө үзүүлсэн юм. ШХАБ-ийн  жижүүр дарга орны хувьд Хятадын тал  Тажикстаны талтай нягт хамтран ажиллаж,  уг байгууллагын улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг, гадаад харилцаа,  механизмын байгуулалт зэрэг талын  хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад  бэлэн байна гэж хэллээ.

Ерөнхийлөгч Рахмонов

- Хятад улс бол Тажикстаны сайн  хөрш, сайн түнш, сайн ах дүү юм. Дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш  Тажикстан Хятадын харилцаа тасралтгүй  хөгжиж, хоёр тал улс төр, эдийн  засаг, хүмүүнлэг зэрэг салбарт нягт  харилцаа тогтоосон юм. Хоёр орон эрх  тэгш харилцан ашигтай зарчмын үндсэн  дээр үр ашигтай эдийн засаг худалдаа  хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа  өрнүүлж байна гэж хэлсэн юм.

Хэлэлцээрийн  дараа хоёр орны төрийн тэргүүн “Тал  бүрийн стратегийн түншлэлийн харилцаа  байгуулах тухай Хятад, Тажикстаны  хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж,  “Хятад, Тажикстаны хамтын ажиллагааны  хөтөлбөр” тэрчлэн шинжлэх ухаан техник,  хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтцийн барилга байгуулалт, хүн хүч, орон нутаг,  хэвлэл мэдээлэл зэрэг салбарын 10 гаруй  хамтын ажиллагааны баримт бичигт гарын  үсэг зурах ёслолд оролцсон байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл