solongonews
“Гэрэл цацарсан Хятад улс” шуугиан тарьж байна
2017-09-23 20:55
“Гэрэл цацарсан Хятад улс” олон ангит кино сүүлийн үед халуун сэдэв болон яригдаж байна.

ХКН-ын Төв хорооны Ухуулах алба, Хятадын Төв телевиз хамтран бүтээсэн 6 ангит баримтат кино “Гэрэл цацарсан Хятад улс” энэ сарын 19-ний өдрөөс цацагдаж эхэлнээс хойш нийгмийн халуун сэдэв болон яригдаж байна.

“Гэрэл цацарсан Хятад улс” кинонд ХКН-ын XVIII хурлаас хойших Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооны удирдлага дор Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил гялалзсан амжилтыг бүтээсэн тухай агуулгыг бүх талаар тодруулан, Хятадын үндэстний боссон, баяжсан, хүчирхэгжсэн түүхэн хөгжлийг бодитой харуулсан байна.

Албан байгууллагын дарга удирдлага, ард иргэд, нтернэт сүлжээ ашиглагчид гэхчлэн энэхүү киног үзсэн бүх хүн “Эх орноороо бахархаж байна”, “Хятадын иргэн болсны хувьд азтай санагдаж байна”, “Хятадын үндэстний гэгээн саруул ирээдүйг олж харах мэт боллоо”, “Илүү олон шинэ үзэл баримтлалыг төрүүллээ”, “Хятадын гялалзсан амжилт бол бодитой үйл ажиллагааны үр дүн мөн. Хятадын иргэн болсны хувьд бид эх орноороо бахархахаар барахгүй өөрийнхөө хувь нэмрийг үзүүлж, гэгээн саруул ирээдүйн төлөө хамтдаа хүчин зүтгэх хэрэгтэй” гэх мэтээр сэтгэгдлээ хуваалцаж байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл