
Есдүгээр сарын 11-ний үдээс хойш Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ганьсу мужийн Ланьжөүгийн хэсэг дэх Хатан голын Жүншань гүүрний хэсэгтэй танилцаж, Хатан голын сав газрын экологийн хамгаалалтыг орон нутгийн хэмжээнд хэрхэн ахиулж буй байгаатай танилцасан бөгөөд мөн үдээс хойш Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ганьсу мужийн Ланьжөү хотод Аньнин дүүргийн Заолиньши хороололтой танилцаж, иргэдэд тав тух, үр ашгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд хороололыг сайжруулан, нийгмийн хамгаалалын ерөнхий менежментийг бэхжүүлэх зэрэг орон нутгийн нөхцөл байдалтай танилцсан байна.

Заолиньши хороолол нь 0.5 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлж, харьяалалын бүсэд 14 орон сууцны хороолол, 5,631 өрхийн 11,573 оршин суугчтай. Сүүлийн жилүүдэд тус хороолол нь анхан шатны засаглалыг удирдан чиглүүлэх тухай намын бүтээн байгуулалтыг тууштай баримталж, анхан шатны засаглалыг боловсронгуй болгох, ард түмэнд тав тухтай үйлчилгээ үзүүлэх, сүлжээний үйлчилгээний системийг бий болгох зэрэг цуврал ажлуудыг эрчимтэй хийсэн байна.

Ланьжөүгийн хэсэг дэх Шар мөрөн нь 150.7 км урт бөгөөд одоогоор 21 цэцэрлэгт хүрээлэн, 55 баримал, 23 гүүр, усан онгоцны 12 зогсоол, гол мөрөн дамнасан 15 гүүр, 150 мянган ам метр талбай бүхий экологийн ногоон байгууламж, 29 км гүйлт, спортын замтай. 1909 онд баригдсан Жүншань гүүр нь Ланьжөүгийн хамгийн эртний гүүр бөгөөд Шар мөрөн дээр баригдсан анхны авто гүүр байж, "Дэлхийн номер 1 Шар мөрний гүүр" хэмээн нэрлэдэг. Ланьжөүгийн хэсэг дэх Шар мөрний Жүншань гүүрний хэсэг нь иргэд, жуулчдын амралт, зугаа цэнгэл хийх хамгийн тааламжтай газар юм.

