
Үг яриа, үйл ажиллагаагаа нэгтгэн дарга Ши Жиньпиний хэлсэн үгийн чухал үзэл санаанд төвлөрүүлж, шинэ оюун санаа, тэмцэх зорилтоор батлан хамгаалах болон армийн байгуулалтад оролцон, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, Хятадын онцлогтой агуу их ялалтыг тэмцэн олж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө уйгагүй хүчин зүтгэх болно гэж өргөн олон офицер дайчид илэрхийлсэн байна.
Хил хязгаараас хот, өндөрлөгөөс тэнгис далайд хүртэлх эх орны олон газар дахь цэргийн баазад бүгд арми, зэвсэгт цагдаагийнхан Ши Жиньпин даргын хэлсэн үгийн чухал үзэл санааг суралцаж байна. Суралцах явцад офицер дайчид, дарга Ши Жиньпиний хэлсэн чухал үг, Хятадын онцлогтой социализмын улс төрийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлж, Хятадын онцлогтой социализмын агуу их үйлсийг ахиулахад шинжлэх ухааны зүгээс хангаж, улс төр, онол, практикийн чухал ач холбогдолтой юм гэж илэрхийллээ.
Зүүн, өмнөд, баруун, умард, төв нутгийн байлдааны бүсийн офицер дайчид суралцах явцдаа 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлсний дараа Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ, ерөнхий хүчин чадал байнга нэмэгдэхийн хэрээр, олон төрлийн өрсөлдөөн сорилт ч гэсэн нэмэгдэх болно. Иймээс улс орны амар амгалан байдлын төлөө нэгдсэн байлдах түвшнээ дээшлүүлж, дэлхийн хүчирхэг армитай орнуудын зөрөөг багасган Хятадын онцлогтой социалист агуу их ялалтыг тэмцэн олохын тулд стратегийн чухал тулгуур хүчээр хангана гэж илэрхийлжээ.
