solongonews
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн дарга Юй Жэншэн үг хэллээ
2017-08-09 01:35
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадмын нээлтийн ёслол Хөххотод ёслол төгөлдөр боллоо.

Ёслолын үеэр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн дарга Юй Жэншэн үг хэллээ. Дарга Юй Жэншэний хэлсэн үгийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе.

Найз, нөхөд нараа:

- Энэхүү баяр жаргалаар бялхсан өлзийт өдөр миний зүгээс бидний Төв хорооны төлөөлөгчдийн баг маань дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв хорооны хайр халамж, бүх Хятадын ард түмний сайн сайхан ерөөлийг авчирсан бөгөөд Өвөр Монголын ард түмэнтэй хамт энэхүү сайхан цаг мөчийг тэмдэглэж байгаадаа баяртай байна. Юуны түрүүнд миний бие ХКН-ын Төв хороо, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал, Төрийн зөвлөл, Бүх Хятадын УТЗЗ, Төв хорооны Цэргийн зөвлөлийг төлөөлөн Өвөр Монголын дарга удирдлага, Ардын Чөлөөлөх Цэргийн Өвөр Монголд суугаа армийн цэрэг байлдагчид, Зэвсэгт цэргийн Өвөр Монгол дахь цэрэг цагдаа нарт баяр талархал дэвшүүлье. Өвөр Монголын хөгжилд анхаарлаа хандуулж, чармайн ажиллаж байгаа найз нөхдөд хүндэтгэл дэвшүүлж, талархал илэрхийлье.

       Өнөөгөөс 70 жилийн өмнө Хятадын Коммунис Намын удирдлагын дагуу Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагджээ. Энэ нь Марксын үзлийн үндсэн зарчмийг Хятадын хувьсгал, Хятадын ард түмний бодит байдалтай уялдуулсан агуу их үйл ажиллагаа болох бөгөөд Өвөр Монголын хөгжлийн шинэ эринийг нээж, Хятад улсын үндэстний цөөнхийн орны өөртөө засах дүрмийн хэрэгжилтэд үлгэр жишээ үзүүлж, Хятадын үндэстнүүдийн харилцааны түүхэнд өнгө гэрэлт хуудсыг бичижээ. 70 жилийн туршид, онцгойлон өөрчлөлт шинэчлэлтээс хойш Өвөр Монголын бүх салбарын хөгжил их давалтыг биелүүлж, хүмүүсийн харааг булаам амжилтад хүрчээ. Эдийн засгийн бодит хүч мэдэгдэм нэмэгдэж, төрөл бүрийг бүрдүүлсэн нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар аж үйлсийг зэрэг хөгжүүлсэн орчин үеийн эдийн засгийн системийг бүрдүүлж, өнгөрсөн жилийн ДНБ-ны ерөнхий хэмжээ нэг их наяд юаньд хүрч, хүн нэг бүрт ногдох дундаж орлого 74 мянган юаньд хүрч, 1947 оныхоос тус тус 642, 145 дахин нэмэгджээ. Дэд бүтцийн өөрчлөлт ихээр сайжирч, өндөр хурдны авто замын сүлжээ бүрдэж, ардын агаар аяллын тоо нэмэгдэж, өндөр хурдны төмөр зам нэвтэрсэн ба бүх орныг холбосон, бүх улс болон дэлхийг холбосон орчин үеийн зам сүлжээг бүрдүүлжээ. Ард иргэдийн амьжиргааны түвшин өдөр ирэх тусам сайжирч, хот суурингийн ард түмний орлого нэмэгдэж, ард иргэдийн амьжиргааны түвшин бүх Хятадын дундаж хэмжээнээс давсан бөгөөд бүх Өвөр Монголын ард түмний 60 хувиас дээших нь хот сууринд амьдрах болжээ. Үндэстний соёл өрнөн хөгжиж, ардын дуу, уртын дуу, “Гэсэр”, Хөөмий зэрэг дэлхийн биет бус соёлын өв нь харц булаам хөгжиж, нийтийн соёлын үйлчилгээний сүлжээ хот суурин бүгдэд байгуулагдаж, Улаанмөчир нь Өвөр Монгол, цаашлаад бүх улсын соёлын туг тэмдэг болжээ. Үндэстний харилцаа эв нэгдэлтэй байж, Хятадын үндэстнуудын ажлын түүхэнд үнэ цэтэй туршлага хангаж, “Хамгийн сайн нутгийг сансрын судалгаанд”, “Гурван мянган өнөчин хүүхэд Өвөр Монголд”, “Үндэстийн ард түмэн Бугат болд төмрийн үйлдвэрийг байгуулж”, “Тал нутгийн баатарлаг эгч дүү” зэрэг түүхэн сонгодог үлгэр болон хэл яриа нь “Жишээч Өөөртөө засах орон” яруу алдрыг хамгаалж чаджээ. Намын бүтээн байгуулалт нь цаг үетэй зэргээр урагшилж, бүх шатны дарга удирдлага болон ажилтны бүтээн байгуулалт, намын бүх шатын зохион байгуулалт болон намын гишүүдийн байгуулалт нь тасралтгүй сайжирсан байна. Энэ нь Өврө Монголын хөгжлийн түүхэн дэх асар их амжилт байж, Хятадын онцлогтой үндэстний асуудлыг шийдвэрлэх зөв сонголтын амжилт бөгөөд Хятадын онцлогтой социалист нийгмийн агуу их амжилт болно.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн турш олсон гялалзам амжилт нь Мао Зэдүн, Дэн Шяопин, Жян Зэминь нөхрөөр гол болгосон Намын гураван үеийн удирдлага болон Хү Жиньтао нөхрөөр ерөнхий нарийн бичгийн дарга болгосон Намын Төв хорооны түүхэн хөгжлийн хугацааны хайр халамжаас салж чадахгүй. Намын арван наймдугаар их хурлаас нааш Ши Жиньпин нөхрөөр гол болгосон ХКН-ын Төв хороо Өвөр Монголын ажлыг нарийн жолоодсоноос салж чадахгүй бөгөөд бүх улсын үндэстний ард түмний чин сэтгэлийн дэмжлэг болон өөртөө засах орны үндэстний дарга удирдлагын чармайлтаас салж чадахгүй. Өвөр Монголын бүх төрлийн ажлыг сайтар хийхэд эрхбиш ХКН-ын удирдлагыг баримталж, үндэстний ард түмнийг бүлгэмдүүлэхэд Намаар төв болгох хэрэгтэй; эрхбиш Хятадын онцлогтой социализмийн байгуулалыг баримтлан хөгжүүлж, улс төрийн үзэл баримтлалаа нэмэгдүүлэн, хөгжлийн замийн итгэл, онолын итгэл, байгууллын итгэл, соёлын итгэлээ бататгах хэрэгтэй; эрхбиш үндэстний асуудлыг шийдвэрлэх Хятад улсын онцлогтой зөв замаар замнахыг баримталж, намын үндэстний төрийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, үндэстний орны өөртөө засах дүрмийг баримтлан сайжруулах хэрэгтэй; эрхбиш нийгмийн үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэхийг баримталж, төвийн дэмжлэг, хөгжсөн газар орны дэмжлэг болон өөрийн чармайлгатайгаа органкаар Уялдуулан, хөгжилтийг ардын амьдралыг сайжруулах ба экологийн хамгаалалттай уялдуулах хэрэгтэй; эрхбиш улсын ашиг тус ба Хятадын үндэстний ашиг тус аливаагаас эрхэм байхыг баримталж, үндэстний бүлгэмдэл, хил нутгийн аюулгүй байдал ба эх улсын нэгдлийг эрс хамгаалах хэрэгтэй гэдгийг бодит хэрэг гэрчилж байна.

Нөхдөө, найж нараа !

Одоохонд, Хятад улс нэгэнт чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах шийдвэрт шатанд орж, Өвөр Монгол ч яг саяхан хөгжилтийн зангилаа хугацаандаа ороод байна. Өвөр Монголын үндэстний дарга, ард түмэн ХКН-ын арван наймдугаар их хурал ба арван наймдугаар хугацааны төв хорооны гуравдугаар, дөрөвдүгээр, тавдугаар, зургадугаар бүгд хурлын агуулга санааны дагуу, дарга Ши Жиньпин чухал ярины агуулга ба төрийг засах шинэ онол, шинэ үзэл санаа, шинэ стратегийн бодлогыг сайтар хэрэгжүүлж, “Таван нэг” ерөнхий тогтолцоо болох  “Дөрвөн бүх тал”-ын стратегийн бодлогын хэрэгжилтийг зохицуулан ахиулж, “Дөрвөн ухамсар”-ыг бий болгож, уг санаагаа үл умартан, сахин бараалж харилцан тусалцаж, бүлгэмдэн нэгдэж, Өвөр Монголын эдийн засаг хөгжсөн, үндэстний ард түмэн бүлгэмдсэн, экологийн соёл иргэншил, ардын амьдрал сайжирсан шинэ хуудсыг тасралтгүй бичиглэж, эх улсын умард хилийн үзэсгэлэнт сайхан үзэмжийн орноо нэн гоё сайхан болгон бүтээн байгуулж, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг хамтаар биелүүлэх”-эд нэн их хувь нэмэр оруулахыг ХКН-ын Төв хорооноос хүсэн найдаж байна.

Нэг. Үндэстний орны өөртөө засах дүрмийг эрс баримтлан бүрдүүлэх хэрэгтэй. Үндэстний орны өөртөө засах дүрэм бол Хятад улсын улс төрийн үндсэн дүрэм мөн. Үндэстний асуудлыг шийдвэрлэх Хятадын улсын онцлогтой зөв замын чухал агуулга ба дүрмийн баталгаа мөн. Өвөр Монгол бол Коммунист намын удирдан байгуулсан анхны мужийн зэрэглэлийн Өөртөө засах орон болсны хувьд үндэстний орны өөртөө засах дүрмийг хэрэгжүүлэх талаар шилдэг уламжлалтай мөртөө эрхэм нандин туршлагыг хуримтлуулжээ. Үндсэн хууль болон үндэстний орны өөртөө засах хууль дүрмийг хэрэгжүүлж, дүрэм журмыг бүрдүүлж, хуулийн ухуулгыг эрчимжүүлж, хяналт шалгалтын ажлыг сайжруулж, улсын нэгдэлтэй удирдлагын дагуу өөртөө засах эрхээ хэрэгжүүлж, үндэстний ард түмний үндсэн ашиг тусыг хамгаалж, эзэн сууж эрх мэдэх баталгааг хангана. Чиг хандлагаа зөв баримталж, эв нэгдлийг өөртөө засах дүрэмтэй нэгтгэж, үндэстний онцлог болон орон нутгийн онцлогийг нэгтгэж, үндэстний орны өөртөө засах дүрмийг улсын нэгдэл, газар нутгийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж, үндэстний ард түмний эрх тэгш эв нэгдлийг эрчимжүүлж, Хятадын үндэстний нэгдлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Удирдах багийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, авьяас чадварлаг зарчмын дагуу боловсон хүчнийг бэлтгэж, өндөр боловсролтой үндэстний цөөнхийн дарга удирдлагыг боловсруулах хэрэгтэй.

Хоёр. Бүх улстай хамтдаа чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахыг батлах хэрэгтэй. 2020 он болоход чинээлэг нийгмийг тогтсон хугацаандаа бүх талаар биелүүлэхийг батлах бол ХКН-ын бүх улсын ард түмэнд хандсан хэлсэн чанга амлалт болох бөгөөд Өвөр Монголыг хөгжүүлэх тухай дурдсан өндөр шинэ шаардлага болох юм. Тогтвортой байдалд урагшлан дэвших ажлын ерөнхий чиг хандлагыг баримталж, хөгжлийн шинэ онолыг хэрэгжүүлэн, хангалгын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг чангатгаж, онцлогт аж үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлэн, орчин үеийн хөдөө аж ахуйг ихээр хөгжүүлж, олон талт хөгжил, олон талд тулгуурласан орчин үеийн аж үйлдвэрийн системийг бүх талаар бий болгож, давуу талыг илрүүлэн бүтэц нь зохистой, шинийг бүтээхээр хөдөлгөх хүч болгосон, орон нутаг нь зохицолтой, хот хөдөөг нэгтгэсэн хөгжлийн шинэ байдлыг бүрдүүлэх хэрэгтэй. Ногоон хөгжлийг баримталж, энерги хэмнэх болон дахин сэргээгдэх хөгжлийг түлхүү ахиулж, Бээжин, Тяньжиний шороон шуурганы эх үүсвэрийг засан хамгаалж, умардын ой шугуйн системийн бүтээн байгуулалт, нутаг бэлчээрийг атаршуулж сайжруулах зэрэг экологийн томоохон төслийг зохион байгуулж, байгаль орчныг сайжруулан “Хөдөө талд хөвөн цагаан үүл хөвөлзөн, тал дүүрэн хонин сүрэг бэлчсэн” гоё үзэмжийг үеийн үед уламжлан хөгжүүлж, Хятадын умардын экологийн аюулгүй байдалд баталгаа хангах хэрэгтэй. “Нэг бүс нэг зам” санаачилга, Бээжин, Тяньжинь, Хэбэйг зэрэг хөгжүүлэх санаачилгад идэвхтэй оролцож, бүх талаар нээлттэй байх шинэ байдлыг буй болгон Хятадын умардад нээлттэй байх сууринг байгуулах хэрэгтэй.

Гурав. Ард иргэдийн амьдралыг сайжруулахад баталгаа хангах хэрэгтэй. Иргэдийн амьдрал бол ард түмний зол жаргалын суурь, нийгмийн эе зохицлын үндэс мөн. Ард түмнээр гол болгосон хөгжлийн санааг баримталж, олон нийтийн үндсэн үйлчилгээг тэнцвэржүүлэхийг түлхүү ахиулж, өөрчлөлтөөр ашиг хүртээх цар хүрээг цаашид улам өргөжүүлэн, иргэдийн санаанд нийцсэн, ардын амьдралд ашиг хүртээсэн бодит ажлыг илүүхэн хийж, ард олны хамгаас сэтгэл тавьж байгаа хамгийн шууд, хамгийн бодитой ашиг тусын асуудлыг шийдвэрлэж, үндэстний олон түмэнд нэн илүү хүртээл олгож, зол жаргалант сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Ажил олголтын стратегийн бодлогыг баримталж, ажил олголтын дүрэм журмыг сайжруулан ард түмний ашиг орлогоо нэмэгдүүлэх арга замыг өргөжүүлж, ажил эрхлэх хүчин чадлыг нэмэгдүүлэн ард түмний ажил олголт болон орлогыг нэмэгдүүлнэ. Боловсролын чанарыг дээшлүүлнэ. Багш нарын бүрэлдэхүүнийг өргөжүүлэн тэлж, үндэстний орны мэргэжилтнийг боловсруулан бэлтгэнэ. Ядуурлаас ангижруулах ажлыг эрчимтэй хийж, орон нутагт зохицуулсан, олон түмэнд нийцсэн, чухал асуудлыг хүндэж ядуурлаас ангижруулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

Дөрөв. Үндэстний бүлгэмдэл, хил нутгийн бэхжилтийг сайтар ахиулах хэрэгтэй. Үндэстний бүлгэмдэл бол манай улсын бүх үндэстний ард түмний амин судас юм. Үндэстний бүлгэмдлийг сайжруулах бол стратегийн бодлогын чанартай, суурь чанартай, алс хэтийн ач холбогдолтой ажил болно. Үндэстний бүлгэмдлийн харилцаа холбоог ахиулж, бүх үндэстний ард түмний хамтдаа суурьших, хамтдаа суралцах, хамтдаа ажиллах, хамтдаа жаргах нийгмийн нөхцөлийг бүрдүүлж, бүх үндэстэний олон түмэн Хятадын үндэстний том гэр бүлд нөхөрсөг дотносгоор сахин бараалж харилцан туслалцах хэрэгтэй.

Өвөр Монголын 70 жилийн гялалзам амжилтыг ХКН-ын удирдлага доор олсон юм. Өмнө нь тулгарсан хичнээн их хүндрэл, өрсөлдөөн нь Өвөр Монголын бүх үндэстний дарга удирдлага, ард түмний намдаа хайртай, намдаа үнэнч сэтгэлийг өөрчилж  чадсангүй. Улаанхүү нөхөр бол тэдний дундах гарамгай төлөөлөгч ба шилдэг үлгэр жишээ болжээ. Өнөөдөр бид агуу их тэмцэл явуулж, агуу их төслийг байгуулан агуу их үйлсийг ахиулж, агуу их хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд үнэнч шударга байдал шаардагдаж, санаачилгаараа хариуцлагыг зоригтой даах шаардлага тавигдаж, “Шинэ Өвөр Монгол болон шинэ Хятад улсыг бүтээн байгуулахын төлөө чармайх”  санаа нэн шаардагдаж байна.

Нөхдөө, Найз нар аа!

70 жилийн агуу үйл явдал ба гялалзам амжилт нэгэнт түүхэнд тэмдэглэгджээ. Нэн сайн сайхан ирээдүйг бид үргэлжлэн бүтээн байгуулах шаардлагатай байна. Бид Ши Жиньпин нөхрөөр гол болгосон ХКН-ын Төв хорооны тойронд улам нягтран нэгдэж, Хятад улсын онцлогтой социализмын байгууллыг хэрэгжүүлж, Дэн Шяопингийн онол, “Гурвыг төлөөлөх” чухал санаа, шинжлэх ухаанлаг хөгжлийн үзлээр удирдлага болгохыг баримталж, дарга Ши Жиньпиний чухал ярины агуулга санаа ба төр барих шинэ онол, шинэ санаа, шинэ стратегийн бодлогыг гүнзгий хэрэгжүүлж, Өвөр Монголын ажлын тухай ХКН-ын Төв хорооны бодлого чиглэлтийг нарийн хянамгай хэрэгжүүлж, зоригоо нэгтгэж, хүчээ хамтатган, эрэлхэглэн урагшилж, Өвөр Монголын бүх үйлсийн хөгжлийн шинэ амжилтаараа ХКН-ын арван есдүгээр их хурлын ялалттай хуралдахыг угтаж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах шийдвэрт шатны ялалтыг олж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын мөрөөдөл болох Хядадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө цөхөршгүй тэмцэцэгээе!

Өвөр Монголын Өөртөө Засах Орон нэн үзэсгэлэнт сайхан болохыг хүсэн ерөөе!

Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмний зол жаргалтай, амар амгалан байхыг хүсэн ерөөе!

Агуу их эх улсынхаа цэцэглэн мандахыг хүсэн ерөөе!

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл