solongonews
Ши Жиньпин Герман улсад айлчилж байна
2017-07-05 14:47
БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор энэ сарын 4-нд Берлинд хүрэлцэн очиж, ХБНГУ-д хийх төрийн айлчлалаа эхэллээ.

Ши Жиньпины суусан тусгай нисэх онгоц Германы агаарын хилд ороход Германы хоёр байлдааны нисэх онгоц хөөрч аяллыг хамгаалав. Тухайн нутгийн цагаар оройн 6 цаг 30 минутын үед тусгай нисэх онгоц Берлиний Тегел онгоцны буудалд газардаж, Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт онгоцноос буув. Тухайн газар дээрээс ёслолын их бууг 21 удаа дуугаргахад байлдааны нисэх онгоц агаараар нисэн өнгөрч хүндэтгэл илэрхийлэв. Германы Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Ши Жиньпин нарыг угтан авч, ёслолын цэргүүд улаан хивсний хоёр талаар төв зогсов.

Ши Жиньпин Хятадын ард түмний өмнөөс Германы ард түмэнд дотнын мэндчилгээ болон сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Германы харилцаа хөгжлийн шинэ боломжид нүүрлэж байна. Германы удирдагчдын хамт хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд шинэ зорилт чиглэл тогтоож, Хятад, Германы харилцааг шинэ өндөрлөгт хүргэхийг хүсэж байна. Хятад улс Германтай хамт Их Хорийн удирдагч нарын Хамбургийн дээд уулзалтыг идэвхтэй үр дүнд хүргэж, нээлттэй, хамтран ажиллах, хамтаар ашиг хүртэх мэдээллийг уламжилж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөх хүчин сэлбэхэд бэлэн байна гэв. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл