Ли Жихэн, Ван Бинюе бараа болсон байна.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ний тэргүүлэгч, Төвийн төлөөлөгчдийн багийн дарга Юй Жэншэн 8 дугаар сарын 9-ны өдөр Хятад улсын Төвийн төлөөлөгчдийн багийн нэгдүгээр багийг удирдан Хөххотын үндсэн шатны нийгэм дүүрэг, аж ахуйн нэгж, Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төв хорооны халуун халамжлалыг тухайн газрын бүх үндэстнүүдийн дарга удирдлага олон түмэнд хүргэсэн байна.
8 дугаар сарын 9-ны үдээс өмнө Юй Жэншэн нар Улаанхүү нөхрийн дурсгалын ордонд ирж, ахмад үеийн хувьсгалчдын ХКН болон улс орон, ард түмнийхээ төлөө байгуулсан түүхийн гавьяа зүтгэлийг дурсан санагалзсан байна.
Юй Жэншэн хэлэхдээ: - Энэхүү дурсгалын ордон нь Улаанхүү нөхрийн гялалзам гавьяа зүтгэл болон гэрэл гэгээтэй гавьяа зүтгэлийг төвлөрүүлэн харуулсан байна. Мөн цаашид Улаанхүү нөхрийн эрхэм дээд үзэл суртал, шилдэг сайхан ёс суртахууныг “Үзэсгэлэнт Өвөр Монголыг байгуулах, аугаа их Хятад улсын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх” хүчирхэг их хүч чадал болгон тасралтгүй өөрчлөх хэрэгтэй гэжээ.
Сайхан дүүргийн олон үндэстэн хуран цугларч оршин тогтнож байгаа Шин Кан нийгэм дүүрэгт, холбогдох ажилтнууд нийгэм дүүргийн оршин суугчдын байдлыг ойлгуулсан байна. Тэрээр хэлэхдээ, хотын үндэстний ажлын гол нь нийгэм дүүрэгт оршиж байна. Хамтдаа оршин тогтнож, хамтдаа суралцаж, хамтран ажилласан нийгмийн нөхцөл байдлыг бүрдүүлж, бүх үндэстнүүд гар гараа холбон, сахин бараалж харилцан туслалцах хэрэгтэй гэжээ.
Үүний дараа Юй Жэншэн Хөххотын бүх үндэстэн бүх салбарын ажилтан болон иргэдийн төлөөлөгчтэй уулзаж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны 70 жилийн ойг тэмдэглэх Хөххотын хуралд оролцсон байна. Тэрээр ажилтан болон иргэдийн төлөөлөгчдийн яриаг нарийн хянамгай сонсож, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойгоор эхлэл болгож, Ши Жиньпин нарийн бичгийн даргын цуврал чухал ярианы үзэл санаа болон улсыг засах шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг нарийн хэрэгжүүлж, Ши Жиньпин нарийн бичгийн даргын “7.26” чухал ярианы үзэл санааг суралцан хэрэгжүүлж, үндэстний нэгдлийн талд шинэ амжилтад хүрч, шилдэг үр дүнгээр ХКН-ын ХIХ их хурал амжилттай зохион байгуулагдахыг хүсэх хэрэгтэй гэжээ.
9-ний өдрийн үдээс хойш Юй Жэншэн Өвөр Монголын Сай Кэшин мал аж ахуйн биотехнологийн судалгааны хүрээлэнд ирж, технологийн аж үйлдвэрийн хөгжлийн байдалтай танилцаж, судлаачидтай яриа өрнүүлсэн байна. Тэрээр онцлохдоо, судалгаа шинжилгээн дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, мал аж ахуйн хөгжилд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхээр зорилго болгож, үндсэн технологийг илүү эзэмшиж, энэхүү салбарын тэргүүлэгч болохоор зүтгэх хэрэгтэй гэжээ.
