solongonews
Ши Жиньпин даргын чухал яриа ХКН-ын XIX хурлын чиглэлийг төлөвлөв
2017-08-17 16:24
Удахгүй болох ХКН-ын XIX хуралд дэлхийн маш олон хүмүүс анхаарал хандуулж байна.

        ХКН-ын XIX хурал ямар болох бол? Хятадын ирээдүй ямар байх бол? 7 дугаар сарын 26-ны өдөр мужаас дээш зэрэглэлийн удирдлага нарын “Ши Жиньпин даргын чухал ярианы үзэл санааг суралцаж, ХКН-ын XIX хурлыг угтая” гэсэн тусгай сэдэвт ярилцах багийн нээлтийн үеэр Ши Жиньпин дарга чухал илтгэл тавьжээ. Тэрээр шинэ түүхэн нөхцөлд Хятадын онцлогтой социализмын цуврал чухал үзэл санаа ба практик асуудлуудыг үргэлжлэн хөгжүүлж, ирээдүйн ХКН болон үндэстний ажлын хөгжлийн гол бодлого болон үйл ажиллагааны хөтөлбөрийг тайлбарлажээ. Энэ нь ХКН-ын XIX хурлын чиглэлийг төлөвлөсөн байна.

Чухал ярианы чиглэл тодорхой, агуулга баялаг, ухаалаг, стратеги, урьдчилсан, удирдамж чанартай. Үүнд, ялангуяа анхаарал татахуйц хэд хэдэн түлхүүр үгстэй.

Нэг.  Хятадын онцлогтой социализм. Ши Жиньпин дарга чухалчилсан нь Хятадын онцлогтой социализм нь шинэчлэл нээлтээс хойш ХКН-ын онол, практикийн гол сэдэв.  “Гол сэдэв” хэмээх үгээр “Хятадын онцлогтой социализмыг төлөвлөж, Хятадын онцлогтой социализмын маш их чухал чанарыг бүрэн илрүүлэн, ХКН-ын өөрийн зам, онол, дүрэм болон соёлдоо маш их итгэлтэй байхыг илрүүлсэн байна. Тус итгэл нь шинэ Хятад улс байгуулагдсан, онцгойлон шинэчлэл нээлтээсхойш ХКН нь Хятадын бүтээсэн бүх түүхэн амжилтыг удирдсанаас эхтэй. ХКН нь олон улс, улсын дотоодын хэлбэр ба өөрт тулгарсан бэрхшээлийг давахыг шинжлэн судалж байна. Төсөөлөн бодож сурталчилгааг өндөр мандуулан өөрийн замаараа замнах бол ХКН-ын XIX хурлын гол сэдэв юм.

Хоёр. “Шинэ хөгжлийн үе шат”. Ши Жиньпин даргын чухалчилсан нь: “Хятадын онцлогтой  социализм нь шинэ хөгжлийн шат үед оржээ”. Энэ бол өнөөгийн нөхцөл байдал, мөн бидний үүрэг. Хувьсгалын цаг үеэс эхлэн ХКН маш олон чухал хурлаар дамжин ажиллуулсан санал төлөвлөгөө юм. Нөхцөл байдлын шинжилгээ ба үүргийн төлөвлөгөөг ихэнх тохиолдолд хөгжлийн шат үеийг нотлохтой холбож байна. Хятад улс ямар түүхэн байр суурьтай? Үүнд Ши Жиньпин даргын чухал яриа нь тодорхой дүгнэлт хийсэн байна. Тэрээр ХКН-аас социализмын анхан шатыг бат ойлгож, анхан шатны өөрчлөгдөж байгаа шинж чанарыг илүү үнэн зөв ойлгон, шинэ сэтгэц ба шинэ тэмцэх хандлагаар Хятадын онцлогтой  социализмыг дэмжих хэрэгтэй. Энэ чухал том нотлол нь ХКН-ын ирээдүйн үйл ажиллагааны хөтөлбөрт чухал их нөлөө гаргана гэж төсөөлж болно хэмээн чухалчилсан байна.

Гурав, “Онол шинэ санаачилга”. Ши Жиньпин дарга мөн “Маш өнгөн хараанаас, маш холын харцаас үндэстний ирээдүйн хөгжилд тулгарч байгаа цуврал чухал стратегийн асуудлуудыг сэтгэж ойлгон, онолын хувьд тасралгүй хараагаа тэлж, шинэ товчлол гаргана. “ХКН нь гурван загвартай, “Онолыг бодитой холбох” нь тэргүүнд жагсана. Тэр бол түүхэн уламжлалтай, хууль шаарддаг. Цаг үеийн хувиралтыг даган практик хөгжил хязгааргүй, хэрхэн энэ шинэчлэгдэж сүлжилдсэн дэлхийтэй зохицох уу?  ХКН-ын Шюй Тэли, бодит онолгүй бол хий хоосон, онолгүй бодит гэдэг сохор гэж хэлсэн байдаг. Иймээс ХКН нь онол болон бодитойд маш их анхаарал хандуулж, шинжлэх ухааны онолын удирдамжийг чухалчилж, онол шинэ санаачилгыг дэмжинэ. Мөн ХКН-ын XIX хурал нь бодит туршлагыг нэгтгэсэн суурин дээр онол шинэ санаачилга зэрэг шинэ талын өөрчлөлтийг дэмжинэ гэж чухалчлав. 

Дөрөв. “ХКН-г удирдах ба засах”. Ши Жиньпин дарга чухалчилсан нь: “ХКН-г удирдах ба засах нь ХКН-ын ирээдүйтэй холбоотойн дээр улс орон ба үндэстний ирээдүйтэй холбоотой байж, илүү их зориг, их хүчин чармайлтаар сайн хийх хэрэгтэй гэдэг практикаа бидэнд илүү гүнзгий таниулсан юм. Хятадын ажил хэргийг сайн хийж, ялангуяа, ХКН, ХКН-ыг удирдах ба хатуу чангаар засах болно. Үүнийг түүхэн туршлага дахин дахин баталсан байна.

“Төмөр давтахад өөрөө хатуу байх хэрэгтэй”. ХКН нь Хятадын урт хугацаагаар засаг барих явцад хүмүүсийг нэгтгэн удирдаж, том ажил хэргийг дэмжин том хүслээ биелүүлжээ. Өөрийгөө хүчирхэгжүүлэхгүй бол ирээдүйг төсөөлж чадахгүй. ХКН-ын бүтээн байгуулалтыг төлөвлөж, том төслийг дэмжих нь ХКН-ын төлөөлөгчийн хурлын гол үүрэг юм. Мэдээж, ХКН-ын XIX хурал нь илүү шинжлэх ухаанлаг, илүү нарийн, илүү үр дүнтэй арга хэмжээгээр ХКН-ыг засахаас чанд хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ. Хятад улсын хүмүүсийн хувьд чинээлэг нийгмийг бүтээн байгуулахыг хүсэн бараалж, социалист орчин үеийн улс орныг бүтээн байгуулах аян маш урт. Энэ түүхэн цаг үед ХКН-ын захирамжид гаргасан хариуцлага, дэвшилт, ажил хэрэгч, ухаалаг  байдал нь хүмүүсийг энэ агуу том үндэстний хөгжил, энэ агуу том улсын ирээдүйд цаашид илүү их итгэлийг олгосон байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл