solongonews
Ли Кэчян Ерөнхий сайд Анагаах ухааны боловсролын зохицуулалтын механизмыг боловсронгуй болгохыг онцлов
2017-07-11 11:30
Бээжин хотноо энэ сарын 10-нд Хятадын Анагаах ухааны боловсролын хөгжил өөрчлөлтийн ажлын хурал боллоо.

 ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар өгсөн байна.

Зааварт: Боловсон хүчин бол анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын чухал нөөц хүчин бөгөөд анагаах ухаан, боловсролын харилцан уялдаа нь эм эмнэлэг, боловсролын хөгжлийг ахиулж, анагаах ухааны чадварлаг боловсон хүчний эгнээний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн ард түмний эрүүл мэндийг баталгаажуулахад чухал ач холбогдолтой. Иймээс Боловсролын яам, Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн хороо, Хятадын уламжлалт анагаах ухааны газар зэрэг холбогдох салбарууд, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн төлөвлөлтийн дагуу ард түмний сэтгэлд хүрсэн эм эмнэлэг, боловсрол, эрүүл мэндийн үйлсийг хөгжүүлэх хүрээнд өөрчлөлтийн шинэ эрч хүчийг нэмэгдүүлж, эм эмнэлэг боловсролын зохицуулалтын механизмыг боловсронгуй болгон, хятад, европ эм эмнэлгийг харилцан нэгтгэн, эм эмнэлгийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх системийг сайжруулах шаардлагатай. Мөн ард түмэнд шилдэг эм эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, эрүүл саруул Хятад орныг цогцлоон байгуулахын тулд хичээн зүтгэхийг хүсэж байна гэж тусгажээ.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Еньдүн хуралд оролцон үг хэлэв. Тэрээр:

- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үгийн чухал үзэл санаа, ерөнхий сайд Ли Кэчяны зааврыг нухацтай хэрэгжүүлж, үндэсний эм эмнэлэг, эрүүл мэндийн хурал, үндэсний их, дээд сургуулиудын болон улс төрийн ажлын хурлын үзэл санааг хэрэгжүүлж, эм эмнэлэг, боловсролын ажлыг сайтар хийж, эрүүл саруул Хятад орныг бүтээн байгуулахад боловсон хүчний баталгаа гаргахыг онцолсон байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri.
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл