- Уг нь би НҮБ-ын хуралд очиж оролцдог байсан бол энэ удаад НҮБ манай нутагт ирж хурлаа хийж байна. Энэ нь Хятад улс, тэрчлэн дэлхий нийтээрээ манай Ордос нутгийн цөлжилттэй тэмцсэн амжилт бүтээлийг үнэлж байгаа явдал юм хэмээн ярих Ван Гүөшян сэтгэл хангалуун бардам харагдаж байлаа. Тэрээр Хятад улсын талын төлөөлөгч багийн нэг гишүүний хувиар НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хуралд оролцож байгаа аж.

Ван Гүөшян
Ван Гүөшян 1987 онд Ордос хотын Далад хошууны Шагжамүни сумын орлогч засаг даргын тушаалд гарсны дараа ой шугуйн үйл хэргийг дааж удирдан, цөлжилттэй тэмцэн, 1995 он болоход салхийг хашиж, элсийг тогтворжуулахад 2744 га талбай мод тарьж, агаараас 2333 га талбайг ойжуулж, албан журмын хөдөлмөрөөр 980 мянган мод тарьж, 7100 га талбай элсний нүүдлийг тогтворжуулан, жимсний мод, эмийн ургамал 80 га талбайг тус тус тарьжээ. Ийнхүү 2001 онд болсон НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хуралд оролцсон байна.
Энэ удаа хурлын мэдэгдлийг аваад тэрээр маш их баярлаж, зориуд улаан өнгөтэй шинэ хувцас захиалан хийлгэж өмссөн байна.
- НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн хуралд хоёр дахь удаагаа оролцож байна. Анх удаа оролцохдоо гадаад улсын экологийн үзэл баримтлал, байгаль орчныг нь хараад маш их гайхаж бахархаж, манай нутаг хэзээ ийм сайхан болдог бол гэж мөрөөддөг байлаа. Өнөөдөр НҮБ-ын энэхүү хурлыг манай нутагт хийх боллоо. Энэ нь улс орны их хэмжээний хөрөнгө оруулалт, төслийн хөгжилтэй холбоотой бөгөөд мөн манай Ордосын ард иргэдийн зориг санаа, оюунтай холбоотой. Ялангуяа Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооны удирдлага экологийн бүтээн байгуулалтыг эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн бүтээн байгуулалт, соёлын бүтээн байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалттай уялдуулж, “тавыг нэг цогц болгох” ерөнхий стратеги бодлогыг дурдав. Энэ нь цөлжилттэй тэмцэхэд илүү ашигтай болсон гэв.
