solongonews
ӨМӨЗО гадаад нээлтийн замаар тууштай урагшилна
2017-07-23 00:37
Улаанцав хотын Намын хорооны дэд дарга, хотын дарга Фэй Дүнбинь ийнхүү хэлсэн байна.

     Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр Гадаад Явдлын Яам, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар “Нээлттэй Хятад улс: Сүрлэг үзэмжит Өвөр Монгол таван тивийн зочдоо угтана” гол сэдэвт Гадаад Явдлын Яамны Өвөр Монгол орныг дэлхий дахинд танилцуулах үйл ажиллагааг хамтдаа зохион явуулсан нь чухал ач холбогдолтой. Энэ нь дарга Ши Жиньпиний Хятад улсын тухай сайн ярихын шинэ үүдэлт юм. Гадаад харилцааг сайжруулахын бүтэмжтэй арга бөгөөд дэлхий дахины Өвөр Монголыг ойлгохын чухал тавцан юм. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын бүх үндэстний ард иргэд Намын төв хорооны зөв удирдлага болон халуун дотно хайр халамжаар сахин бараалж харилцан тусалж, идэвхтэй дэвшиж, орчин ахуйг сайжруулан иргэдийн амьдралыг дээшлүүлж, аж ахуй нийгмийн хөгжлийн үр бүтээмж нь дэлхийн анхаарлыг татсан. 2016 онд бүх орны үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 1,86 их наяд юаньд хүрч, Өөртөө Засах Орон байгуулагдсаны анхны үеийнхээс 642 дахин нэмэгджээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл