
Ли Кэчян:
- Хятад, Тажикстан бол найрсаг хөрш, дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш хоёр орны харилцаа үсрэнгүй хөгжсөн байна. Ши Жиньпин дарга тантай баялаг үр бүтээлтэй хэлэлцээр хийж, хоёр орны харилцааны түвшинг дээшлүүлэн, Хятад, Тажикстаны харилцаанд амьжиргааны шинэ хөдөлгүүр сэлбэсэн байна. Тажикстаны талтай улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөн, хүмүүнлэгийн салбарын солилцоогоо өргөжүүлж, ШХАБ зэрэг механизмын хүрээн дэх хэлхээ холбоо зохицуулалтаа нягт болгож, хоёр орон хоёр бүс нутгийн ард түмэнд хүртээмж болгоход Хятадын тал бэлэн байна гэсэн байна.
Рахмонов:
- Тажикстан, Хятад бол стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Хоёр талын харилцаа өндөр түвшинд хөгжиж, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарт ихээхэн амжилт олсон юм. Хятадын талтай хөгжлийн стратегиа сайтар уялдуулж, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, зам харилцааны дэд бүтцийн барилга байгуулалт, банк санхүү, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн дэд бүтцээр харилцан холбох ажлыг ахиулж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг нэн өндөр түвшинд хөгжүүлэхэд Тажикстаны тал бэлэн байна гэж хэллээ.
