solongonews
Өвөр Монголын дарга удирдлага, ард түмэн Намын XIX их хурлыг баяртай зоригтой угтаж байна
2017-09-02 22:40
Алтан намрын улиралд Намын XIX удаагийн Хятад улсын төлөөлөгчдийн их хурал 10 дугаар сарын 18-ны өдөр Бээжинд хуралдахаар болсон баярын мэдээ тал нутагт уламжлагдлаа. Өвөр Монголын бүх үндэстэн, дарга удирдлага, ард түмэн баяртай, зоригтой, цогтой ажиллаж, шилдэг амжилтаараа Намын XIX их хурал амжилттай хуралдахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.

Таван жилд баялаг үр дүн гаргаж, ард түмний аз жаргал нэмэгдэв

Бугат хотын хөндлөн дүүргийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, дүүргийн дарга Шо Вэншян: - Хөндлөн дүүргийн 5 жилийн хөгжлийг бүгд олж харлаа. Ялангуяа энэ жил хөндлөн дүүргийн 13806 өрх, 2700 мянган дөрвөлжин метр хялбар бүтэцтэй орон сууцны дүүргийг өөрчлөн байгуулах үүргийг эхлүүлсэн. Байгаль орчныг хамгаалах талаар 69 га талбайн “Таван том гол газар нутаг”-ийн бүтэн жилийн цэцэрлэгжүүлэлт, ойжуулалтын үүргийг 100 хувь биелүүлсэн байна. Далан хар уулын өмнө бэл дэх байгаль орчныг сэргээх төслийн 263 га газрыг ногооруулав. 38 төрлийн байгаль орчныг засах төслийн ажлыг ахиулсан. Үүнээс гадна Өвөр Монголын 479 ядуу буурай хүн амыг ядуурлаас ангижруулах үүргийг урьдчилан биелүүлсэн байна гэв.

Шилийнгол аймгийн ядуурлыг бууруулах албаны дэд эрхлэгч Шударга: - Намын арван наймдугаар их хурлаас хойш Шилийнгол аймгийн ядуурлаас ангижруулах стратегийн бодлого өндөр амжилт гаргасан. Энэ жилийн эхний хагас жилд аймгийн хэмжээний бүх төрлийн ядуурлыг бууруулах хөрөнгө мөнгийг 594 сая юань буулгаж, жилийн төлөвлөгөөний 59.4 хувийг биелүүлэв.

Онгонууд хошууны Улаанмөчирийн дарга Үнэн: - Намын арван наймдугаар их хурлаас хойш нийгмийн соёлын амьдрал илүү баялаг сайхан болж, ард түмний үндсэн соёлын эрх ашиг баталгаатай, ард түмний үзэл санаа ёс суртахуун болон шинжлэх ухааны соёл боловсрол бүх талаар дээшиллээ гэж ярилаа.

Ирээдүйгээ харахад итгэл зориг илүү төгөлдөржиж, гар гараа барин үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулна

Эзэнээ хошууны Сайхантуурай сумын Мөнгөт багийн Намын нарийн бичгийн дарга Оюунсоёл: - Таван жилийн турш Намын төрийн бодлогоос ашиг хүртэн, багийн орон сууцны орчин сайжирч, эм эмнэлэг, сурган хүмүүжил, хүнс, явах суух гээд бүх талд өөрчлөлт гарсан. Бид энэ бүхнийг харан баярлаж намдаа талархана. Хойшид бид намаа дагаж, ажлын байр бодит байдалдаа суурилан баг тосгоноо илүү үзэсгэлэнтэй сайхан баян чинээлэг болгон бүтээн байгуулна гэлээ.

Эвенк үндэстний өөртөө засах хошууны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга Ли Жыдүн: - Одоогоор Эвенк хошууны мал аж ахуйн орны ядуурлаас ангижруулах стратеги бодлого зангилааны үедээ орлоо. Дарга удирдлага, ард түмэн өвөрмөц аж үйлдвэрийг эрхлэх, эрүүл мэндээр ядуурлыг бууруулах, сурган хүмүүжлээр ядуурлыг бууруулах зэрэг арга хэмжээг яг цагт нь хийж чадаж байна. Намын арван есдүгээр их хурал хуралдах нь ядуурлыг бууруулах ажилд шинэ төрийн бодлогын дэмжлэг, хүчирхэг том оюун санааны хөдөлгөх хүчийг хангах болно гэв.

Найман хошууны Түчэнз шяний Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Маопин: - Бид Ши Жиньпин даргын  “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятад улсын мөрөөдлөө хамтдаа биелүүлье” гэх хүнд найдварыг бат цээжилж, бодит байдлыг эрхэмлэх, бодитоор шамдан ажиллаж, ядуурлаас ангижруулах стратегийн бодлогод ялалт байгуулж, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэн чинээлэг болгохын төлөө хичээн тэмцэнэ гэв.

Залайд хошууны Арвангэр суурингийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хөгжилт: - Намын арван наймдугаар их хурлаас хойш Хятад улсын бүх төрлийн үйл хэрэг өрнөн хөгжиж, дэлхийн анхаарлыг татсан үр дүнд хүрч, ялангуяа намын суртал засгийн суртал сайжрав. Энэ нь ард иргэдийн санааг нягтрууллаа. Үндсэн шатны намын гишүүний хувьд намын гишүүн дарга удирдлагуудын дайчин зориг илүү чанга болсныг мэдэрч байна. Дараагийн 5 жилд  улс минь илүү сайн сайхан хөгжинө гэдэгт бат итгэж байна гэлээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл