Ши Жиньпин ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны нэрийн өмнөөс хийсэн ажлын тайлан нь 13 хэсгээс бүрдсэн байна. Үүнд:
Нэг. Өнгөрсөн таван жилийн ажил ба түүхийн чанартай өөрчлөлт.
Хоёр. Шинэ цаг үеийн ХКН-ын түүхэн үүрэг.
Гурав. Шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал ба үндсэн арга бодлого.
Дөрөв. Бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулж, орчин үеийн социализмын шинэ үе шатанд гарах.
Тав. Шинэ хөгжлийн үзлийг баримталж, орчин үеийн шинэчилсэн эдийн засгийн системийг бүтээн байгуулна.
Зургаа. Иргэдийн улсын эзэн болох дүрмийг төгөлдөржүүлж, социализмын ардчилсан улс төрийг хөгжүүлнэ.
Долоо. Соёлын итгэлцлийг баримталж, социализмын соёлын хөгжлийг ахиулна.
Найм. Иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулж, нийгмийн засаглалыг чангатгана.
Ес. Экологийн бүтээн байгуулалтын өөрчлөлтийг эрчимжүүлж, үзэсгэлэнт сайхан Хятадыг бүтээн байгуулна.
Арав. Хятадын онцлогтой цэргийг бий болгож, улсын хамгаалалт болон цэргийн шинэчлэлийг ахиулна.
Арван нэг. “Нэг улс хоёр систем”-ийг баримталж, Хятад улсын нэгдлийг ахиулна.
Арван хоёр. Аюулгүйн хөгжлийн замыг баримталж, хүн төрөлхтний хамтын ашгийг бий болгоно.
Арван гурав. Намыг засахыг чанга баримталж, нам төрийг засах чадвар ба удирдах түвшинг дээшлүүлнэ.
Ажлын тайлангийн үеэр дарга Ши Жиньпин интернэт сүлжээний талаар найман удаа дурдсан байна. Үүнд, интернэт сүлжээ, том дата, хиймэл оюун ухаан ба бодит эдийн засгийг гүнзгийг нэгтгэхийг ахиулах, интернэт сүлжээний байгуулалтыг тасралтгүй сайжруулах, сүлжээний хүчирхэг орон байгуулах, интернэт сүлжээний агуулгыг чангатгаж, сүлжээний нэгдсэн менежментийн системийг байгуулж, эрүүл сайн сүлжээний орчин байгуулна. Интернэт сургалтыг байгуулах, сүлжээний мэдээ мэдээллийн системийн холбосон чадварыг дээшлүүлэх, сүлжээний аюулгүй байдлыг батлах, интернэт сүлжээний технологи болон мэдээ мэдээллийг идэвхтэй ашиглан хэрэгжүүлэх зэрэг найман агуулгыг дурдсан байна.
