solongonews
Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед оров
2017-10-18 10:44
Өнөөдөр буюу 10-р сарын 1-ны өдөр Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал эхлэв.

  Ши Жиньпин дарга нээлтийн үеэр тавьсан тайландаа урт хугацааны хүчин чармайлтаар дамжуулж, Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед оров. Энэ нь Хятадын хөгжлийн шинэ түүхэн гараа болж, БНХАУ-ын хөгжлийн түүх, Хятадын үндэстний хөгжлийн түүх, дэлхийн социализмын хөгжлийн түүх, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн түүхэнд чухал ач холбогдолтой юм гэсэн байна. 

Ши Жиньпин дарга мөн тайландаа Намын XVIII их хурлаас хойш гаргасан түүхэн амжилтын талаар жишээ татаж тэмдэглэв. Үүнд, Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орсон нь Хятадын үндэстний агуу их сэргэн мандлын гэгээн саруул ирээдүйг угтаж, хөгжиж буй орны орчин үеийн бүтээн байгуулалт тийш хөгжих замыг тэлэн өргөжүүлж, хурдацтай хөгжлийг мөрөөдөхийн зэрэгцээ өөрийн бие даасан чанарыг баталгаажуулахыг хүсэж буй улс орнуудад шинэ сонголт өгч, хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэхэд Хятадын оюун ухаан, Хятадын төслийг дэвшүүлсэн гэж тэмдэглэсэн байна.

Тэрээр:

- Хятадын нийгмийн гол зөрчил нь өдгөө ард түмний өдөр ирэх тусам нэмэгдэж буй сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээ, тэнцвэртэй, гүйцэд бус хөгжлийн хоорондын зөрчил болж байна. Хятад улс социализмын анхан шатанд урт хугацаагаар орших байдал өөрчлөгдөөгүй, мөн дэлхийн хамгийн том хөгжиж буй орон гэсэн олон улсын статус ч өөрчлөгдөөгүй. Улс орноо баян, хүчирхэг, ардчилал, соёл иргэншилтэй, эв нийцтэй, үзэсгэлэнт сайхан социалист, орчин үеийн хүчирхэг орон болгон бүтээн байгуулахыг тэрээр бүх намд хандан уриалав.  

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл