solongonews
”Мэн Шян” хөлөг онгоц ашиглалтад орлоо
2024-11-19 10:29
”Мэн Шян” хөлөг онгоц ашиглалтад орлоо

Далайн шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг бэхжүүлж, олон улсын далайн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хятадын далайн өрөмдлөгийн анхны  хөлөг онгоц "Мэн Шян" албан ёсоор ашиглалтад орлоо.

Хятадын бие дааж зохион бүтээсэн "Мэн Шян" далайн өрөмдлөгийн анхны хөлөг онгоц 17-ны өдөр Гуанжөү хотод албан ёсоор ашиглалтад орлоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин үүнд мэндчилгээ илгээн, халуун баяр хүргэв.

Ши Жиньпин баярын захидалдаа, тэнгисийн туршилт амжилттай болж, "Мэн Шян"-ийг албан ёсоор ашигласан нь Хятадын хувьд далайн гүн рүү нэвтрэх, далайн гүнд хайгуул хийх, далайн гүнийг нээн хөгжүүлэх чухал алхам болсон бөгөөд далай тэнгисийн хүчирхэг орон, шинжлэх ухаан технологийн хүчирхэг орон болох замнал дахь томоохон амжилт юм. Дэлхийн түвшний олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, шинэ эриний Хятадын шинжлэх ухаан технологийн салбарын ажилтны биеэ даах итгэл зориг, үүрэг хариуцлагаа ухамсарлах эрхэм чанарыг бүрэн харууллаа гэжээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, та бүхэн үүнийг ашиглан, далай тэнгисийн шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг бэхжүүлж, олон улсын тэнгисийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтад илүү их хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл