solongonews
Ши Жиньпин хариу захидал илгээв
2024-11-12 09:35
Ши Жиньпин хариу захидал илгээв

        Саяхан Ши Жиньпин дарга Бразилийн олон салбарын найрсаг ард түмний захидалд хариу илгээж, Хятад Бразилийн найрамдлын үйл хэрэгт үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулахыг уриалав. 

        Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Бразилын найрамдлын үйл хэрэг үеэс үед уламжлагдан, залгамж халаатай болж байгаад маш их баяртай байна. Одоогоос 50 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Бразил хоёр орон гар нийлэн, зовлон жаргалаа хуваалцаж, уул усаараа харуулдсан сайн найзууд болсон. Хятад улс Бразилтай хамтран ажиллаж, хоёр орны найрамдлын орчин үеийн утга учрыг тасралтгүй баяжуулж, Хятад, Бразилын харилцааг хөгжиж буй томоохон орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтаар хөгжих, харилцан ашигтай, хамтаар хожих үлгэр жишээ болгож, хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийн үйлст илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна. Бразилийн найз нөхөд Хятадад илүү айлчилж, Хятадын шинэчлэлийн олон талтай танилцахыг урьж байна. Хоёр орны олон салбарынхан Хятад, Бразилын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад, Бразилын найрамдал Хөх мөрөн, Амазон мөрөн шиг ундарч урсаж байхыг хүсэж байна гэжээ. 

        Ойрын өдрүүдэд Бразилийн Сан Пауло мужийн Кампинас хотын орлогч дарга асан Хенрике Магальян Тейшейра болон Бразил-Хятадын найрамдлын нийгэмлэгийн 100 гаруй гишүүд, Бразилийн Сан Пауло улсын их сургуулийн багш, оюутнууд, Рио Копакабана цайзын найрал хөгжмийн ангийнхан зэрэг Бразилийн найрсаг хүмүүс Ши Жиньпин даргад захидал илгээж, Бразил, Хятадын найрсаг солилцоо, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд оруулсан Хятадын засгийн газар, аж ахуйн нэгж, их дээд сургуулиудад талархал илэрхийлсэн байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл