

Дарга Ши Жиньпин ХКН-ын XIX их хуралд тавьсан тайландаа:
“Нэг улс хоёр систем” бол Хонконг, Макаог урт удаан тогтвортой хөгжүүлэх хамгийн тохиромжтой тогтолцоо юм. Хонконг, Макаогийн онцгой бүсийн захиргаа, засаг дарга нар хуулийн дагуу засаглаж, идэвхтэй ажиллан, иргэдийн амьжиргааг сайжруулахыг баталгаажуулж, ардчиллыг эмх цэгцтэй ахиулан, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах үндсэн хуулийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэх ёстой. Хонконг, Макаогийн оршин суугчдын эх газарт хөгжлийн хүрээгээ тэлэхэд тус дэм болох бодлого арга хэмжээг боловсронгуй болгоно гэсэн байна.
Тайланд, эх орончдоор гол болгосон “Хонконгчууд Хонконгоо удирдах”, “Макаочууд Макаогоо удирдах” бодлогыг мөрдөн, эх орон, Хонконг, Макаог хайрлах хүчин чадлыг хүчирхэгжүүлж, Хонконг, Макаогийн ахан дүүсийн эх оронч үзэл санааг идэвхжүүлнэ гэж дурдсан байна.
