solongonews
Хятадын ГХЯ-аас Өвөр Монголыг дэлхий нийтэд сурталчлах ажлыг зохион байгууллаа
2017-07-21 22:05
“Нээлттэй Хятад: Үзэсгэлэнт Өвөр Монгол таван тивийн зочдоо хүндэтгэн урьж байна” сэдэвт Өвөр Монголыг дэлхий нийтэд сурталчлах арга хэмжээг 7 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш Бээжин хотноо зохион байгууллаа.

        Энэхүү арга хэмжээнд Хятадын ГХ-ийн сайд Ван И, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн нар илтгэл тавьжээ. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн орлогч дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяо Линь Өвөр Монгол орноо сурталчлах илтгэл хийсэн байна.

ГХ-ийн сайд Ван И онцлохдоо :

- ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн туршид бүх Өвөр Монгол орны үндэстнүүд хамтдаа нэгдэн чармайж ажилласнаар өнөөдрийн гялалзсан амжилтад хүрсэн билээ. Шинэ цаг үеийн Өвөр Монгол орон Ши Жиньпин даргаар гол болгосон Намын төв хорооны удирдлагаар гэрэл сацрангуй түүхийн шинэ хуудсыг бичиглэж байна. Өвөр Монгол орон одоо хоёр нэрийн хуудсаар дэлхийд танигдаж байна. Нэг дэх нь гадаадад нээлттэй явагдах болно. Түүхэнд Ази, Европыг холбосон цайны замаараа алдартай байсан бол одоо “Нэг бүс нэг зам”-ын санаачилгаар тал нутгийн торгоны замыг бүтээн байгуулж байна. Хоёр дахь нь экологийн бүтээн байгуулалт болно. Өвөр Монгол хэдэн арван жилийн хөгжлийн туршид ногоон хөгжил, экологийн хамгаалалтыг хүндэтгэсээр ирсэн. Ийнхүү эдийн засаг болон орчин ахуйн хос хөгжлийг биелүүлсэн байна.

Ли Жихэн дарга онцлохдоо:

- Өвөр Монгол орон Хятадын умард хилд байрладаг. Урт удаан соёл түүхийн хөгжилтэй, байгалийн өнгө үзэмж сайтай, эх баялаг баян тансаг орон юм. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн туршид нийгэм, эдийн засаг хурдтай хөгжсөн билээ. Онцгойлон ХКН-ын XVIII удаагийн төлөөлөгчдийн хурлаас хойш Ши Жиньпин даргаар гол болгосон Намын төв хорооны удирдлага, халамжаар өөрчлөлт нээлтээ сайн хийж, орчин үеийн бүтээн байгуулалтаа эрчимтэй явуулж байна. Өвөр Монгол орон Хятадын умардад нээлт хийх чухал цонх, “Нэг бүс нэг зам”-ын чухал гүүр болсон. Ингээд улсын дотоод, гадаадын эрхэм зочид Өвөр Монголд морилон саатаж, Өвөр Монголыг сонирхон, Өвөр Монголын хөгжлийг хамтдаа эдэлж, харилцан хамтралцаж, Өвөр Монголын шинэ түүхийг хамтдаа бичиглэе гэсэн байна.

Бү Шяолинь:

- ӨМӨЗО нь үзэмж төгс байгальтай, үндэстний онцлог товойсон, гялалзам сайхан тал нутгийн соёлтой, экологийн хамгаалалт сайтай, эх баялаг элбэг, үндэстэн бүхэн нэгдэн хамтдаа цэцэглэн хөгжсөн зэрэг бүх талаар танилцуулга сурталчилгаа хийсэн байна гэдгийг онцоллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улс, Шинэ Зеланд, Итали, Mадагаскар зэрэг улсаас Хятад улсад суугаа консулын газрын төлөөлөгчид оролцсон байна. Мөн ӨМӨЗО-ны удирдлага Жан Жяньминь, Бай Юйган болон улсын дотоод, гадаадын хэвлэл мэдээлийн төлөөлөгчид, аж ахуй нэгжийн хариуцлагатай албаны эрэг 500 гаруй хүмүүс оролцсон байна.

 

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : people.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл