solongonews
Хань Жэн Замби улсын Үндэсний Ассамблейн спикер Мутитай уулзжээ
2024-11-01 11:15
Хань Жэн Замби улсын Үндэсний Ассамблейн спикер Мутитай уулзжээ

        Хятадын дэд дарга Хань Жэн 10-р сарын 31-ний өдөр Замби улсын Үндэсний Ассамблейн спикер Мутитай уулзав.

        Хань Жэн хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Хакаинде Хичилема нарын стратегийн удирдлаган дор Хятад, Замби хоёрын улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, практик хамтын ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнд хүрч байна.10-р сарын 29-ний өдөр хоёр улсын тэргүүн Хятад, Замби хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн харилцан мэндчилгээ дэвшүүлэв. Хятад улс Замби улстай хамтран хоёр улсын тэргүүнүүдийн гаргасан чухал зөвшилцөлд тулгуурлан, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, гол асуудлуудаар бие биенээ бат бөх дэмжиж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн барилга, эрүүл мэндийн болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцол, нөхөрлөлийг хөгжүүлж, Хятад-Замби хоорондын хувь заяаны хамтын цогцыг байгуулахад  дэмжлэг үзүүлэх болно.

        Мути хэлэхдээ, Энэ жил Замби, Хятад хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны нөхөрлөл бат бөх байна. Замби улс "нэг Хятад" зарчмыг баримталж, Замби улсад урт хугацааны үнэ цэнэтэй дэмжлэг үзүүлсэнд нь Хятадад талархаж, Замби-Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг цаашид ч өргөжүүлэхэд бэлэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл