Хятад улсын дарга Ши Жиньпингийн цуврал чухал яриа болон Өвөр Монголд шинжлэн судлах үеийн чухал ярианы үзэл санаа ба төрөө засаж засаг барих шинэ ойлголт, шинэ сэтгэлгээ, шинэ стратегийг гүнзгий суралцаж, ухуулан хэрэгжүүлж, Өвөр Монголын бүх талын хөгжилд гэрэл цацарсан үр бүтэмжийг гүйцэд үзүүлэхийн төлөө ХКН-ын Өвөр Монголын хорооны зохион байгуулах хэлтэс “Тал нутгийн үр хүүхэд ХКН-тай элэг зүрхний уяатай” гэсэн том хэлбэрийн ухуулан тайлбарлах үйл ажиллагаа өрнүүлжээ.
Энэхүү арга хэмжээ нь 7 дугаар сарын 12-ны өдөр Хөххот, Бугат, Хөлөнбуйр, Хянган аймагт болсон бол 7 дугаар сарын 13-ны өдөр Ордос хот, Үхай хот, Манжуур хот, Эрээнхот зэрэг газарт болсон байна.
