ХКН-ын 19-р их хурал удахгүй болох гэж байгаа билээ. Энэхүү мөчид ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 25-нд Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд очиж, “Хичээж зүтгэсэн 5 жил” үзэсгэлэнтэй танилцжээ. Тэрээр, ХКН-ын 18-р их хурлаас хойш нам, улс орны хөгжил эгэлгүй 5 жилийг даван туулж, 5 жилийн турш Намын төв хороо олон үндэстний ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн бүтээн байгуулалтыг ерөнхий төлөвлөн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулийн дагуу улс орноо засах, намаа чанд засах ерөнхий төлөвлөлт хийж, эв санаа нэгтэй, цаг үетэй зэрэгцэн урагшилж, бэрхшээлийг даван туулж, Хятадын онцлогтой социализмын үйл хэргийг ахиулан ихээхэн хөгжсөн болгож, ардын амьдралыг илт сайжруулан, нам улс орны үйл хэрэгт түүхэн амжилт гаргасан байна. Намын 18-р их хурлаас хойш гаргасан амжилт, практикийг өргөнөөр сурталчлан ухуулж, туршлагаа дүгнэн нам, улсын үндэстнүүдийн ард түмний Хятадын онцлогтой социализмын замаар замнах итгэл, онол, тогтолцоо, соёлын итгэлийг бататгаж, хоёр зуун жилийн зорилт болон Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө хичээж, ХКН-ын 19-р их хурлыг угтан авъя гэжээ.
ХКН-ын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар үзэсгэлэнтэй танилцжээ.
