solongonews
”Хичээн зүтгэсэн 5 жил” үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болов
2017-09-28 00:44
”Хичээн зүтгэсэн 5 жил” үзэсгэлэн олон нийтэд нээлттэй боллоо.

ХКН-ын 19-р их хурал амжилттай болохыг ерөөж, Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд "Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэнг саяхан гаргажээ. Үзэсгэлэнд улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, экологи, дипломат харилцаа зэрэг 10 талаас намын 18-р их хурлаас хойш нам улс орны үйл хэрэгт гарсан түүхэн өөрчлөлт, ололт амжилтыг харуулсан байна.

26-нд "Хичээн зүтгэсэн 5 жил" үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болов. Тус үзэсгэлэнтэй танилцахаар ирсэн үзэгчид олон байв. Бээжингийн үзэсгэлэнгийн ордны үзмэрийн танхимд бодит загвар, видео материал, фото зураг зэргээр өнгөрсөн 5 жилийн Хятадын бүх талын амжилт бүтээлийг олон нийтэд харуулж байна.

"Хүнээр төв болгон, олон нийтэд хүртээмжтэй болгох" үзмэр Бээжингийн Техникийн Их Сургуулийн магистрантур Жан Личиний сонирхлыг ихэд татжээ. Энд алсын зайн, олон газраас харилцах сургалтын системээр Бээжингийн туршилтын 2-р бага сургууль, Шиньжян, Юньнань зэрэг газрын бага сургуулийг холбож, алс зайдуу нутгийн хүүхдэд Бээжингийн шилдэг сургалтыг явуулж байв.

Жан Личин хэлэхдээ: Өнгөрсөн 5 жилд интернэт хурдтай хөгжиж, алсын зайны сургалтаас их зүйл мэдэж авсан гэжээ.

Тэрээр: Одоогийн хамгийн том өөрчлөлт бол боловсролын салбарт интернэт сургалт их болж, Бээжингийн дүүрэгт ч гэсэн сайн багшийн хичээлийг сонсогч болсон. Боловсролын байгууллага таатай индэр гаргаж, бид бүхэнд эрх тэгш боловсрол эзэмших боломж олгож байна гэжээ. 

Боловсрол, эм эмнэлэг төдийгүй өнгөрсөн 5 жилд Хятадын ардын амьдралын салбарт ардын орлого нэмэгдсэн, ядуурлаас ангижирсан, ажлын байртай болсон, орон сууц баталгаатай болсон зэрэг олон амжилт гарсан. Тус үзэсгэлэнг зохион байгуулахын тулд ажилласан Хятадын Өөрчлөлт хөгжлийн үндэсний хорооны Нийгмийн хэлтсийн ерөнхий газрын дарга Гүн Жэнжи танилцуулж хэлэхдээ: Бодитоор хэлбэл, боловсролын талаар 15 дээш насны иргэдийн боловсрол эзэмшсэн байдал жилд 9.42 хүрч, боловсролын хөгжлийн түвшин дэлхийн дунджаас дээгүүрт хүрсэн. Орлогын талаар ч ажил хийвэл орлоготой, 5 жилийн турш оршин суугчдын цалин хөлс 43.5 хувиар нэмэгдсэн. Биеэ эмчлүүлэх талаар эм эмнэлгийн эх сурвалж улам бүр баялаг болж, хүн амын дундаж наслалт 76.34 хүрсэн гэжээ.

Мөн өдөр үзэсгэлэнтэй танилцаж буй хүмүүсийн дунд гадаадын хүн ч олон байлаа. Шанхайд ажиллаж байгаа Канад иргэн Лук Бээжинд ирж ажиллах боломжоо ашиглан тус үзэсгэлэнтэй танилцжээ. Дипломат бодлогын ололт амжилттай танилцаад тэрээр "Хятадын мөрөөдөл" гэсэн үгийг зааж хятад хэлээр, Би сая Ши Жиньпин даргын бичсэн Хятадын мөрөөдлийг уншлаа. Энэ мөрөөдөл дэлхийн хүн бүрийн мөрөөдөл байх ёстой. Энх тайван, аз жаргалтай, хамтран ажилласан мөрөөдөл байх ёстой гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл