solongonews
Түмэн агтны төвөргөөн хангинана
2017-08-09 20:28
70 агт давхин өнгөрөхөд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх их хурлын талбайн үзэгчдийн нэг болох монгол залуу Жинь Бүө: - Сайхан байна. Би ч морин дээр мордмоор байна гэж байрнаасаа оволзоно.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх их хурлын тоглолт өндөрлөх үеэр мянган морин хуурын хөгжим “Түмэн агтны төвөргөөн” талбайн үзэгчдийн баярласан сэтгэлийг оргилд нь хүргэв. “Түмэн агтны төвөргөөн”-ий жавхаат аяыг хөгжимдөж, агтны жолоо сунган талбайд довтлон орж ирэв. Ижилсэж нэгдсэн хөдөлгөөн, сүр далайцтай тоглолт нь өргөн уудам Өвөр Монголын тал нутагт түмэн агт давхилдсан дүр төрхийг урлагаар дахин амилуулан харуулжээ.

“Хятад улс·Үүшин хошууны морин хуурын найрал хөгжмийн баг Хятад улсын цорын ганц морин хуураар чавхдас хөгжим болгосон үндэстний онцлог ба орон нутгийн хэв заншлыг бүрдүүлсэн тусгай мэргэжлийн найрал хөгжмийн баг болно. Үүшин хошуу нь Хятад улсын морин хуурын соёлын төв, манай нутгийн хүн бүр морин хуур хөгжимдөж чадна гэхэд илүүдэхгүй гэж морин хуурч Сэнгэ омог төгөлдөр ярина.

Тэрээр танилцуулахдаа, 70 жилийн ойг тэмдэглэх ёслолд оролцсон морин хуурын хөгжмийн мянган уран бүтээлч дунд малчин тариачин, бага сургууль, дунд сургуулийн сурагч бий. “Хамгийн бага нь 10 хүрч байна. Гэвч хөгжимдөхдөө нэлээд сайн гэж Сэнгэ ярив.

59 настай Фан Чин Үүшин хошууны ахмадуудын их сургуулийн сурагч, 8 жилийн өмнөөс эхлэн морин хуур хөгжимдөж сурчээ. Тэрээр хэлэхдээ:

- Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцсондоо сэтгэл маш өндөр байна. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон нь миний хувьд мартагдашгүй нэгэн дурсамж болсон гэж ярина.

Морин хуурын аяыг даган догдолж, аргамаг хүлгийн довтолгооныг харж догдлон суухдаа Жинь Бүө:

- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин бидэнд монгол морины үзэл санааг харуулж, цуцалтгүй урагшлах хэрэгтэй гэж ярьж байсан юм. Залуу хүний хувьд би Өвөр Монголоо илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулахаар чармайна гэж хүч зоригоо илэрхийлж байлаа.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл