solongonews
ХКН-ын XIX их хурлыг 10 дугаар сард хуралдуулахаар боллоо
2017-09-01 15:00
ХКН-ын XIX их хурлыг 10 дугаар сарын 18-ны өдөр Бээжин хотод хуралдуулахаар боллоо.

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчоо 8 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, ХКН-ын XVIII сонгуулийн Төв хорооны Ⅶ бүгд хурал болон ХКН-ын XIX их хурлын бэлтгэл ажлын тухай судлан ярилцсан байна.

Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин уг хурлыг даргалжээ.

Хурлын үер ХКН-ын XVIII сонгуулийн Төв хорооны Ⅶ бүгд хурлыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Бээжин хотод хуралдуулахаар тогтсон байна. Мөн ХКН-ын XIX их хурлыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бээжинд хуралдуулахаар тогтоосон байна.

Хурлаар ХКН-ын XIX их хурал бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах болон Хятадын онцлогтой социалист нийгмийн хөгжлийн чухал цаг үед хуралдуулахаар болсон нэг удаагийн чухал хурал болно. Хятад улсын онцлогтой социалист нийгмийн байгууллыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Маркс Лениний үзэл, Мао Зэдүний үзэл санаа, Дэн Шаодиний онол, “Гурвыг төлөөлөх” чухал санаа болон шинжлэх ухаанч хөгжлийн үзлээр удирдлага болгохыг баримталж, дарга Ши Жиньпиний чухал ярианы агуулга санаа болон төр барих шинэ онол, шинэ санаа, шинэ стратегийн бодлогыг гүнзгий хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн 5 жилийн ажлаа нарийн хянамгай дүгнэж, ХКН-ын XVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпинээр цөм болгосон намын төв хороо бүх нам, бүх үндэстний ард түмнийг нэгтгэн дагуулж Хятадын онцлогтой социалист нийгмийн байгууллыг хэрэгжүүлэхийг баримталсан болон хөгжүүлсэн түүхийн үйл явц ба эрхэм нандин туршлагыг дүгнэн хураангуйлсан байна.

Олон улсын болон улсын дотоодын нөхцөл байдалд судалгаа хийж, нам болон улсын хөгжлийн шинэ шаардлага, ард түмний шинэ хүсэл мөрөөдлийн тухай ойлголт авч, цаг үетэй зохицсон үйл ажиллагааны хөтөлбөр болон ерөнхий хандлагыг тогтоон, бүх нам бүх улсын ард түмнийг дайчлан Хятадын онцлогтой социалист нийгмийн байгууллыг хэрэгжүүлэхийг баримтлах итгэл, онолын итгэл, дүрэм тогтоолын итгэл, соёлын итгэлийг бат бэх бий болгож, “Таван нэг” ерөнхий тогтолцоо болох “Дөрвөн бүх тал”-ын стратегийн бодлогын хэрэгжилтийг зохицуулан ахиулж, намын бүтээн байгуулалтын шинэ агуу их төслийг ахиулж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахын төлөө, Хятадын онцлогтой социалист нийгмийн шинэ нөхцөл байдлыг хичээн бий болгохын төлөө эвлэлдэн нэгдэж урагшлан ажиллах хэрэгтэй гэж онцолсон байна.

Энэ удаагийн их хурлаар шинэ ХКН-ын төв хороо болон ХКН-ын төв хорооны сахилга бат байцаах хороог сонгон тогтоох болно.

Үүнээс гадна их хурлын бүх талын бэлтгэл ажил амжилттай явагдаж байна, их хурлын бэлтгэл ажлыг үргэлжлэн сайн хийж, их хурлыг амжилттай зохион байгуулах хэрэгтэй гэж заажээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл