Өнөөдөр Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хуралд:
ХКН-ын XVIII их хурлаас хойш шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлал бүрэлдэн тогтсон юм. Энэ бол ХКН, ард түмэн Хятадыг үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх үйл ажиллагааны зааварчилгаа тул урт хугацаагаар баримталж, хөгжүүлэх ёстой гэсэн байна.
Энэ үзэл баримтлал Коммунист намын засаглал, социалист бүтээн байгуулалт, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн жам ёсны тухай ойлголтыг шинэ өнцгөөс харж, гүнзгийрүүлсэн юм. Үүнд, Хятад улс 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсны үндсэн дээр энэ зууны дунд үеэр Хятад улсыг баян чинээлэг, хүчирхэг, соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй орчин үеийн социалист, хүчирхэг орон болгон бүтээн байгуулна гэж дурдсан байна.
Шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалд, эрх баригч нам эрхбиш ард түмнээр үндэс болгосон хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөж, хүний бүх талын хөгжлийг ахиулан, нийт ард иргэдээ хамтад нь баян чинээлэг амьдралтай болгох ёстой хэмээн заасан юм. Энэ нь Хятадын онцлогтой социализмын ерөнхий тогтолцоо, стратегийн төлөвлөлт, хөгжлийн чиг хандлага, улс төрийн баталгаанд бодит шаардлага тавьсан юм.
