Ван И: - Дэлхий дахин маш олон тодорхой бус, тогтворгүй хүчин зүйлд тулгарч байгаа нөхцөл байдалд нэн чухал үүрэг гүйцэтгэхийг Хятад улс НҮБ-д хүсэж байна. Ши Жиньпин даргын санаачилсан хүн төрөлхтний хамтын нийгэмлэг байгуулан, дэлхийн нээлттэй эдийн засаг тогтоож, эдийн засгийн даяаршлыг дахин тэнцвэржүүлэх зэрэг санаачилгыг НҮБ болон Ерөнхий нарийн бичгийн дарга дэмжиж байгааг Хятадын тал сайшааж байна. Дээр дурдсан нийтлэг ойлголтын үндэс дээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа чангатган, НҮБ-ын дүрэм, зарчмыг хамгаалж, олон талт үзлийн үйл явцыг хамгаалж, хөгжлийн асуудлаарх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, энхийг сахиулах үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, дэлхий нийтийн чанартай янз бүрийн өрсөлдөөн сорилтыг үр дүнтэй зохицуулахад Хятад улс бэлэн байна гэж хэллээ.

Гуттериш: - Хятадын олон улсын байр суурь болон үр нөлөөг НҮБ маш чухалд үзэж, энхийг сахиулах үйл ажиллагаа өрнүүлэх, халуун цэгийн асуудлыг зохицуулах, уур амьсгалын өөрчлөлтөд хандах, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг талаар Хятад улс олон улсын удирдах үүрэг гүйцэтгэхийг сайшааж байна. Хятадтай нягт хамтран ажиллаж өнөөгийн дэлхий дахинд тулгарч байгаа төрөл бүрийн өрсөлдөөн сорилтыг зохицуулахын төлөө хамтын хүчин чармайлт гаргахад НҮБ бэлэн байна гэж хэлсэн байна.
