solongonews
Шинэ үүлдрийг бойжуулaхаар хичээн зүтгэж яваа Ван Шюжы
2017-10-12 11:50
ХКН-ын ХIХ их хурлын төлөөгчдийн танилцуулга

Намар болж сэрүүн салхи нүүрийг илбэж таатай сайхан. Гэвч Улаанхад хотын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн хүнсний ногоо судлах газрын үүлдэр бойжуулах хашаанд бүгчим халуун чийгтэй байсаар. Ван Шюжы багийн гишүүдээ удирдан туршилтаар тарьсан чинжүүгээ шалгаад тун завгүй. Тэд тарьсан чинжүүнийхээ хэлбэр, өнгө, зузаан нимгэн, өсөлтийн байдал, тэсвэрлэх чадвар зэрэг тоо баримтыг тэмдэглэж, жингийн тоог хэмжиж зураг авч загвар болгон үлдээнэ. Тус баг туршилтын 6 том хашаатай бөгөөд 200 гаруй төрлийн чинжүүг тарьж арван суурь чинжүүний загварыг сонгон туршилт хийдэг аж.

Ван Шюжы Улаанхад хотын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн хүнсний ногоо судлах газрын дарга. Энэ жилийн 6 дугаар сард сайн үр дүн гаргаснаар ХКН-ын ХIХ их хурлын төлөөлөгчөөр сонгогдов. 30 гаруй жил чинжүүний үүлдэр бойжуулж ажиллахдаа 100 тэмдэглэлийн номд 35 мянга гаруй үүлдэр бойжуулсан тоо баримтыг тэмдэглэн 10 мянга гаруй гэрэл зураг хураан цуглуулжээ. Ван Шюжы сонгон бойжуулсан “Өвөр Монголын чинжүүний 4-р үүлдэр” болон “Улаанхад хотын тариалангийн судалгааны газрын бойжуулсан чинжүүний үүлдэр”-ийн судлалаар тарьж бойжуулсан 15 шинэ үүлдрийг Өвөр Монгол, Гуан Дун, Шань Ши зэрэг 14 муж оронд гаргаж 273 гаруй га газар тарьж байна.

Ван Шюжы ХКН-ын ХIХ их хурлын төлөөлөгчөөр сонгогдсондоо баярлаж, үүрэг хариуцлага улам хүнд болсныг тодорхой мэдэж байлаа.

“Дарга Ши Жиньпин шинжлэх ухаан мэргэжил нь хурц зэвсэг, улс хүчирхэгжих, аж ахуй ялалт олох, иргэдийн амьдрал сайжрахад бат тулгуур болно гэж зааж гаргасан. Намын гишүүний хувьд би үндсэн шатны шинжлэх ухаан мэргэжлийн ажилтны санал бодлыг Бээжинд хүргэж, улсын явдлыг хамтдаа зөвлөн, шинжлэх ухаан мэргэжлээр улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ үзүүлнэ” гэж Ван Шюжы ярьж байв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл