Наймдугаар сарын 1-нд Бээжин дэх АИХ-ын ордонд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл Хятадын АЧА байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх чуулган зохион байгуулжээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд чухал илтгэл тавьж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэн, Хятадын ард түмнийг улам чинээлэг сайхан амьдралтай болоход АЧА-ийн байгуулалтыг эрхбиш дэлхийн тэргүүний түвшинд хөгжүүлж, армийг хүчирхэгжүүлэх Хятадын онцлогтой замаар хэлбэрэлтгүй замнан, армийг хүчирхэгжүүлэх үйлсийг тасралтгүй урагшлуулах хэрэгтэй хэмээн онцолжээ.

Уг хуралд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын долоон гишүүн, Бээжинд байгаа нам, төрийн удирдагчид, олон салбарын төлөөлөл нийт 3000 гаруй хүн оролцлоо.
Ши Жиньпин илтгэлдээ, ХКН АЧА-ийг удирдан буурай байснаасаа хүчирхэг болсон түүхэн замналыг эргэн санасан бөгөөд армийг хүчирхэгжүүлэн, АЧА-ийн байгуулалтыг эрхбиш дэлхийн тэргүүний түвшинд хөгжүүлэх үндсэн шаардлагыг дурдлаа.

Ши Жиньпин дарга илтгэлдээ, Хятад улс бол эх эцэс дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, бүх дэлхийн хөгжилд хувь нэмрээ үзүүлэгч, олон улсын дэг журмыг хамгаалагч бөгөөд Хятадын АЧА бол эх эцэс дэхийн энх тайвныг хамгаалагч найдвартай хүчин гэдгийг онцлон дурдлаа. Тэрээр мөн хэлэхдээ, Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэдэг, яасан ч түрэмгийлэн өнгөлзөхгүй, гэхдээ аливаа түрэмгийлэлтэй тэмцэж, түүнийг ялна гэдэгт итгэл төгс байна. Аливаа хүн, байгууллага, засаг төр ямар нэгэн хэлбэрээр Хятадын нутаг дэвсгэрээс хумслахыг Хятад улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. АЧА ХКН-ын удирдлага болон Хятадын социализмын тогтолцоог тууштай хамгаалж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг тууштай хамгаалан, бүс нутаг, дэлхийн энх тайвныг тууштай хамгаалах хэрэгтэйг чухалчлан заалаа.
