Дарга Ши Жиньпин ба төрийн удирдлагууд Ардын Чөлөөлөх арми байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх гол сэдэвт үзэсгэлэн үзлээ
2017-07-22 22:14
Хятад улсын Нам төрийн удирдлагууд болох Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юншань, Ван Чишань, Жан Гаоли дарга нар 7 дугаар сарын 21-ний өдөр Хятад улсын Ардын Хувьсгалт цэрэг армийн явдлын музейд зочлон “Гэрэл цацрангуй түүхээ бат цээжилж цэрэг армиа хүчирхэгжүүлэх агуу үйлсийг үүдэе - Хятад улсын Ардын Чөлөөлөх цэрэг арми байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх гол сэдэвт үзэсгэлэн”-г үзэж сонирхсон байна.

Дарга Ши Жиньпин:
- Бид гэрэл цацрангуй түүхээ бат цээжилж, хувьсгалын генийг уламжлан залгамжилж, өргөн олон дарга удирдлага, олон түмнийг зоригжуулах, мөн бүх цэрэг армийн олон удирдагч, байлдагчдын Хятад улсын онцлогтой социолизмын замын болон онолын итгэл, соёлын итгэлийг бататгаж, Хятад улсын Үндэсний агуу их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг тэргэлшүүлэхийн төлөө цөхрөшгүй тэмцэх хэрэгтэй гэсэн байна.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх
