БРИКС-ын орнуудын удирдагчид болон үйлдвэр, худалдааны гүйцэтгэх зөвлөлийн чуулга уулзалт боллоо
2017-09-04 21:53
Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 4-ний өдөр дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчид болон үйлдвэр,худалдааны гүйцэтгэх зөвлөлийн чуулга уулзалтад оролцсон бөгөөд чухал үг хэлсэн байна.
Бразилын Ерөнхийлөгч Темер, Оросын Ерөнхийлөгч Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Зумаа нар хамт оролцжээ.

Үйлдвэр, худалдааны гүйцэтгэх зөвлөл болон Шинэ хөгжлийн банкны төлөөлөгчид ажлын хариу мэдүүлэлт хийсэн байна. Үйлдвэр,худалдааны гүйцэтгэх зөвлөл болон Шинэ хөгжлийн банкны сүүлийн хэдэн жилийн амжилтад бид тун сэтгэл ханамжтай,баяртай байна гэж дарга Ши Жиньпин онцолсон байна.

Мөн өдөрт БРИКС-ын орны удирдагчид БРИКС-ын орнуудын соёлын наадам нээлт болон соёлын гэрэл зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээд оролцсон байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
