solongonews
Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа аж үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжинэ
2017-09-27 17:56
Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа аж үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих болно.

Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа болон үйлдвэржүүлэлтийн форум 9 дүгээр сарын 26-ны өдөр Хөххотод зохион байгуулагдсан байна. Хятад, Монгол, Орос гурван орноос хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын болон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид тус форумд оролцсон бөгөөд олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хүрээнд саналаа солилцон, хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зуржээ.

Форумын үеэр сэтгүүлч миний бие Монгол Улсын ШУА-ийн дарга Д.Рэгдэл, Хятад улсын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн бүтээлч хөгжлийн хэлтсийн орлогч дарга Тянь Жетан нарыг урин, “Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспо”-д оролцсон сэтгэгдэл, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны ач холбогдол, олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг хэрхэн дэмжих тухай, мөн олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх ач холбогдол, Хятад, Монголын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны ирээдүйн боломж зэрэг таван сэдвийн эргэн тойронд ярилцлага өрнүүлсэн билээ.  

Франц улсын Парис хотын VI Их Сургуулийн зочин судлаач, Европын ШУА-ийн академич Бэнсассон:

- “Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспо”-д оролцоод сэтгэл өндөр байна. Хятад, Монгол, Оросын дээд түвшний уулзалт болно. Тус хурлын бэлтгэл хангалттай, олон улсын хэмжээнд авч үзсэн ч цар хүрээ том, өргөн нөлөө бүхий хурал юм. Олон улсын хэмжээний хурал, чуулган бүгд Хөххотод зохион байгуулагдаж буй энэхүү хурлаар үлгэр дуурайл болгохыг хүсэж байна гэлээ.

Монгол Улсын ШУА-ийн дарга, академич Д.Рэгдэл:

- Хятад, Монгол хоёр орны газар зүй, хүн ардынх нь соёл иргэншил хоёр орныг найрсаг сайхан харилцаатай болгосон. Хятад улсын дарга Ши Жиньпиний дурдсан “Нэг бүс нэг зам” санаачилгаар Хятад, Монгол, Орос гурван орны хамтын ажиллагааны зам мөр өргөжин тэлсэн. “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг хурдтай байгуулахыг хүсэж байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах олон улсын хөрөнгийн төвийн холбогдол бүхий шийдвэрийг гаргасан. Өнөөдөр болж буй Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа болон үйлдвэржүүлэлтийн форумаас харахад, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа бол гурван улсын гол хамтын ажиллагааны цар хүрээ болно. Ирээдүйн хамтын ажиллагааны хувьд Монгол Улсын талын бэлтгэл ажил хангагдсан байгаа. Шинжлэх ухаан, технологийн салбарын боловсон хүчин хүмүүжүүлэх болон хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болно гэжээ.

ОХУ-ын ШУА-ийн төлөөлөгч:

- Хамтын ажиллагаа гэдэг бол маш өргөн хүрээний асуудал. Жишээ нь өнөөдрийн форумыг багтаасан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрдэм шинжилгээний солилцоо явуулах, дээд зэрэглэлийн эрдэмтэн, судлаачид туршлага солилцох, эрдэм шинжилгээний хэлэлцээ хийх зэрэг. Энэ нь шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинжлэх ухаан, технологийн үр дүнг хамтдаа эдлэхэд маш чухал ач холбогдолтой.

Хятад улсын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн бүтээлч хөгжлийн хэлтсийн орлогч дарга Тянь Жетан:

- Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа бол “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын дараагийн алхмын чухал төрийн бодлого болно. Учир нь “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ыг бүтээн байгуулах нь зөвхөн түүхий материалын салбарт хамтран ажиллахыг зорьсон явдал биш юм. Хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагаанаас шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаанд шилжиж болно. Тус форум нь Хятад, Монгол хоёр орны эрэлт хэрэгцээг хамтад нь хангаж чадсан. Хятад-Монголын экспо нь Хятад, Монгол тэрчлэн Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл иргэншлийн солилцоог чангатгах чухал тавцан болсон байна. Мөн Хятад, Монголын харилцаа илүү өндөр түвшинд хөгжихөд ашигтай орчин бүрдүүлсэн юм. Хятад-Монголын экспо Хятад, Монгол, Орос гурван улс хамтдаа цэцэглэн хөгжихийг дэмжих чухал тавцан болсон гэдгийг бид бүхэн санал нэгтэй зөвшөөрч байна.

Монгол Улсын “Мөнхийн Эрчим хүчний ХК”-ийн захирал Ч.Батмагнай:

- Монгол Улсын Мөнхийн Эрчим хүчний ХК нь Хөххотын Бө Янь Кэ сэргээгдэх эрчим хүчний ХК-ийн хамт “Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулах болон цахилгаан гаргах системийн үйлдвэрлэлийн шугамын төслийн гэрээ” байгуулж, гарын үсэг зурлаа. Цаашид энергийн судалгааны талаар хамтран ажиллана. Ер нь Монгол Улс бол нүүдлийн мал аж ахуйтай улс орон. Хөдөө орон нутаг, малчдад их хэмжээний дээд шинэ техник мэргэжил, энерги, цахилгаан зэрэг талын үйлчилгээ, бүтээгдэхүүн шаардагдаж байна. Тус хэлэлцээр энэ асуудлын талаар хамтран ажиллах өргөн боломжийг хангасан юм.

Зохиогч: Саруулхан
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл