solongonews
БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин Баянхонгор аймагт ажиллалаа
2017-08-21 10:41
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй албаны хүмүүс 8 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа.

        Шин Хаймин Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргалтай уулзаж, Баянхонгор аймгийн бүтээн байгуулалтын Хятадын талын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж зэрэгтэй танилцсан ба тухайн орон нутгийн эм эмнэлэг зэрэг иргэдийн амьжиргааны талын төсөлтэй танилцсан байна.

Г.Батжаргал Шин Хаймин зэрэг албаны хүмүүсийг хүндэтгэн угтаж буйгаа илэрхийлж, Баянхонгор аймаг бол маш үзэсгэлэнтэй сайхан нутаг, мал аж ахуй хөгжсөн, замын хөдөлгөөний нөхцөл байдал таатай. Геотермийн болон халуун рашааны нөөц баялагтай, аялал жуулчлал хөгжүүлэхэд маш их боломжтой. Бид Хятадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхийг дэмжинэ. Түүнчлэн Хятадын талтай мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг тал дээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ гэсэн байна.

 Элчин сайд Шин Хаймин Хятад, Монгол хоёр орон бол уул усаараа холбоотой сайн хөрш, сайн найз, сайн түнш. Ши Жиньпин даргын Монгол Улс дахь айлчлал нь Хятад, Монгол хоёр орныг бүх талаар тогтвортой стратегийн түншлэл болгож чадсан юм. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам гүнзгийрч, хамтын ажиллагаа өргөжин, хүний харилцаа соёлын солилцоо улам бүр нягтарч байна. Орон нутгийн солилцоо ч гэсэн хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг. Хятадын элчин сайдын яам ч гэсэн гүүрний ажлаа улам идэвхжүүлж, Баянхонгор аймаг болон Хятадын холбогдолтой муж, орон нутгийн нөхөрлөл, эдийн засаг худалдаа хамтын ажиллагааг улам хөгжүүлнэ гэсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл