solongonews
Дарга Ши Жиньпин болон Ерөнхий сайд Ли Кэчян Сы Чунь мужийн Жиү Жайгөүгийн газар хөдлөлтөд чухал заавар өгчээ
2017-08-09 22:55
Хүчээ даруй түргэн зохион байгуулж гамшгаас аварч шархдагсдыг бүх хүчээрээ хурдан аварч хамгийн их хэмжээгээр хүн харын эндэл шархдлыг багасгах хэрэгтэй гэж шаардав.

8 дугаар сарын 8-ны өдрийн 21:19 цагийн үеэр, Сы Чунь мужийн Ава Төвд Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Жиү Жайгөү шянь (умард өргөрөг 33.2 °, зүүн уртрагийн 103.82 °)-д 7.0 зэргийн газар хөдөлж, газар хөдлөлтийн голомтын гүн нь 20 километрт хэрчээ.8 дугаар сарын 8-ны өдрийн 23:30 цаг болоход газар хөдлөлтөд нэгэнт 5 хүн осолдож 70 гаруй хүн шархдав.

Газар хөдлөлт үүссэний дараа ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, улсын тэргүүлэгч, төвийн цэргийн явдлын хорооны тэргүүлэгч Ши Жиньпин дээд хэмжээгээр чухалчилж, тэр даруйд нь чухал заавар өгч, Жиү Жайгөүгийн 7.0 зэргийн газар хөдлөлтийн гамшгийн байдлыг цагийг амжин ойлгон тодорхойлж, хүчнээ даруй түргэн зохион байгуулж гамшгаас авран, шархдагсдыг бүх хүчнээр авран эмнэж, жуулчид ба гамшигдсан олон түмнийг тархаан сайтар төвхнүүлж, хүн харын эндэл шархдлыг аль чадахаар багасгах хэрэгтэй. Одоогоор яг үерийн хугацаа бөгөөд аялал жуулчлал хөгжөөнтэй улирал болохоор цаг уурын урьдчилан сэрэмжлүүлэх ба газар шинжилгээний хянан хэмжилтийг улам чангатгаж, эл төрлийн гамшгийг нягт сэргийлж, гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажлыг үнэнхүү сайн хийж, иргэдийн амь нас эд хөрөнгийн аюулгүй чармайн батлах хэрэгтэй гэж шаарджээ.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар өгч, гамшгийн байдлыг цаг тухайд нь анхаарч, бүх хүчнээ зохион байгуулж гамшгийн аюулаас авран тусалж, хүн харын эндэл шархдлыг хамгийн их хэмжээгээр багасгаж, гамшигт нэрвэгдсэн иргэдийг сайтар нүүлгэн төвхнүүлэх хэрэгтэй. Газар хөдлөлтийн байдлыг хянан хэмжихээ чангатгаж, дагалт гамшиг үүсэхийг сэргийлэх хэрэгтэй гэж шаарджээ.

Ши Жиньпиний заавар болон Ли Кэчяны шаардлагыг үндэслэн төрийн зөвлөлөөс улсын гамшгийн аюулыг багасгах зөвлөл, төрийн зөвлөлийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах жолоодох газраар бүрэлдсэн ажлын баг томилон тухайн газарт хүрч газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ажлыг удирдан хийж байна. ХКН-ын Сы Чуань мужийн хороо, мужийн засгийн газрын гол хариуцах хүмүүс гамшгийн талбайд хүрч авран туслах ажил өрнүүлэв. Сы Чуань муж, Ава жөү нэгэнт Ⅰ зэрэглэлийн газар хөдлөлтийн бачим аврах арга хэмжээ авжээ. Одоогоор газар хөдлөлттэй тэмцэж гамшгаас авран туслах эл зүйлийн ажил яг яаралтай бөгөөд эмх журамтай явагдаж байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл