“Хоёр зуун жил”-ийн тэмцэх зорилтыг биелүүлэх болон Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэх зорилтын хүрээнд хичээн ажиллаж, дотоод гадаадын ерөнхий байдлыг нэгдсэн байдлаар зохицуулж, хөгжил болон аюулгүй байдал гэх хоёр том асуудлыг зохицуулахын зэрэгцээ дипломат харилцааны практикийг идэвхтэй ахиулж, Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцааны шинэ түүхийг бичсэн байна. Уг киноны 1-р анги нь 8 дугаар сарын 28-ны өдөр Төв телевиз болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах юм байна.

Уг кино нь дарга Ши Жиньпиний дипломат харилцааны талын шинэ санаа, шинэ стратегийн хүрээнд Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хороо бэрхшээлийг даван туулж, гарамгай ажиллаж шинэ амжилтыг тогтоосныг харуулсан байна. Үүнээс гадна Хятадын дарга удирдлагууд болон орчин үеийн Хятад улсын “Дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, олон улсын хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын эрэлхэг хамгаалагч”-ын төрхийг бүрэн харуулж чадсан аж.
Хятадын дипломат харилцааны салбар дахь шинэ стратеги, шинэ практик, шинэ амжилтыг дэлгэх үүднээс Төв хороо Хятадын төвийн ухуулах хэлтэс, Синьхуа агентлаг, Төв телевизтэй хамтран ажиллаж 6 ангит улс төрийн кино “Их гүрний дипломат харилцаа” хэмээх тусгай сэдэвт улс төрийн киног хийсэн байна. Уг цуврал кино их хэмжээний ярилцлага болон шинэлэг өгүүллүүдээр дамжуулан Хятадын онцлогтой их гүрний дипломат харилцааны бодлогын онолыг тайлбарлаж, Хятадын дипломат харилцааны гайхамшигтай туршлага, Хятадын дипломат харилцааны ард түмний хандах мэдрэмжийг тусгаж, хүн төрөлхтний хувь заяаг нэгтгэн, “Нэг бүс нэг зам” болон бусад Хятадын санаануудын дэлхийн хүмүүсийн сэтгэл дэх байр суурь зэрэг агуулгыг бүрэн гүйцэд харуулсан болно.
