Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 27-ны өдөр Орси руу утсаар ярьж, Зүүн Бүгд Найрамдах Уругвай улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Уругвай бол харилцан итгэлцсэн сайн найз, хамтран ажиллан хамтаар хожих сайн түнш юм. Одоогоос 36 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орон харилцан хүндэтгэж, бие биедээ адил тэгш хандаж, харилцан ашигтай байх зарчмыг хэзээд баримталсаар ирсэн юм, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд хамаарах асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, төрөл бүрийн салбарын бодит хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмний найрамдал хүмүүсийн сэтгэл зүрхэнд гүн гүнзгий оршсоор байна. Би Хятад, Уругвайн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгчөөр сонгогдсон Орситой хамтдаа хичээн зүтгэж, Хятад, Уругвайн найрамдлыг цаашид үргэлжлүүлж, Хятад Уругвайн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулан илүү их үр дүнд хүрч, хоёр ард түмэнд нэн их аз жаргал авчрахад бэлэн байна гэжээ.
Мөн өдөр Хятад улсын дэд дарга Хань Жэн Уругвайн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Госсе-д баярын цахилгаан илгээв.
