solongonews
Дарга Ши Жиньпин Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний яармагт баярын захидал илгээв
2024-09-12 20:44
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих хурал 09- сарын 12-ны үдээс өмнө Бээжин хотноо болж, хурлын нээлтийн үеэр Хятад Улсын дарга Ши Жиньпин 2024 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих хуралд баярын захидал ирүүлсэн байна.

     

                                                      Зургийг: РэньЧао  \Синьхуа агентлаг/

     Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний яармаг 09- сарын 12-ны үдээс өмнө Бээжин хотноо болж, хурлын нээлтийн үеэр Хятад Улсын дарга Ши Жиньпин 2024 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих хуралд баярын захидал ирүүлсэн байна.

     Дарга Ши Жиньпин:

     --Энэ онд 10 дахь удаагаа зохион байгуулж байгаа Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих хурал нь Хятадын үйлчилгээний салбар болон худалдааны өндөр чанартай хөгжлийн амьд эрч хүчийг харуулсан дүр зураг болж байна. Нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахад нааштай хувь нэмэр оруулсан юм. Хятад орон өндөр төвшний нээлтээр өндөр чанартай хөгжлийг дэмжиж, өндөр төвшний гадаад нээлтийн тогтолцоо механизмыг боловсронгуй болгож, худалдаа үйлчилгээг шинэтгэн сайжруулан, олон улсын өндөр стандарт эдийн засаг худалдааны дүрэмтэй идэвхтэй холбож, үйлчилгээний салбарын дүрэм тогтоол, хамааралт, стандарт зэргийн хэлхээ холбоог уялдуулан, үйлчилгээний зах зээлийг шат үетэйгээр нээлттэй өргөжүүлж, үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвшийнг цаашид сайжруулахын улмаас зах зээлчилсэн, хуульжсан, олон улсчилсан нөхцөлийг бүрдүүлэх болно. Эдийн засгийн даярчилсан нөхцөл байдлын дагуу аз тохиолыг хамтдаа эдлэж, хамтын ажиллагааг зөвлөлцөн, хамтын хөгжлийг ахиулан, дэлхийн эдийн засгийн өсөлт болон эл улс орны иргэдэд ашиг тус хүртээхэд  Хятад улс бэлэн байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл