solongonews
Хөдөө аж ахуйн өөрчлөлтийг сайжруулж, чанар үр ашгийг дээшлүүлнэ
2017-10-19 17:24
Төлөөлөгч Мэй Юаньшюэ: Хөдөө аж ахуйн өөрчлөлтийг сайжруулж, чанар үр ашгийг дээшлүүлнэ.

Тунляо хотын Хочин Зүүн Гаран дунд хошууны Хөдөө аж ахуйн технологийг дэмжих газрын Мэй Юаньшюэ ХКН-ын XIX их хурлын тайланг сонсоод сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.

ХКН-ын XVIII их хурлаас хойших 5 жилийн хугацаанд эдийн засаг нийгэмд маш их өөрчлөлт гарч, хөгжлийн ололт амжилт дэлхий дахины анхааралд орсон байна.

Тайланд иргэдээр төв болгосон хөгжлийн үзэл санааг дахин давтан илрүүлж, ядуурлаас ангижруулах, боловсрол, соёл, нийгмийн аюулгүй байдал зэрэг иргэдтэй холбогдсон тал бүрийн асуудлыг дурдан гаргаж, өнгөрсөн 5 жил ба ирэх 5 жилийн ХКН-ын үндэстний ажлыг гол болгов.

Тайланд ирэх 5 жилийн хөдөө аж ахуйн хөгжлийн байрлуулалтад “шинэчлэл”, “шинийг санаачлах”, “нэгдсэн технологи” зэргийг уялдуулан, хөдөө аж ахуйн хөгжлийн чиглэлийг заан өгч, хөдөө аж ахуйн технологийн өргөтгөлийн ажилтнуудад урам зориг, итгэлийг өгсөн байна.

Тунляо хот бол Хятад улсын үр тарианы үйлдвэрлэлийн чухал бааз юм. Хүнсний үйлдвэрлэл олон жил дараалан ӨМӨЗО-д тэргүүлж, Хятад улсын хоол хүнсний аюулгүй байдлыг батлахад чухал хувь нэмэр үзүүлэв.

Тунляо хотын хөдөө аж ахуйн хөгжил ба малчин тариачны үйлдвэрлэл амьдралын өөрчлөлт нь ХКН-ын бодлого, дарга Ши Жиньпинтэй нягт холбоотой юм. Ирэх 3 жилд Тунляо хот 67 сая га талбай үр ашиг өндөр усны хэмнэлт сайн хоол хүнсний бүсийг бүтээн байгуулж, хөдөө аж ахуйн усны үнийн цогц шинэчлэлийг ахиулна.

ХКН-ын XIX их хурлын үзэл санаа, ялангуяа Ши Жиньпин даргын “хөдөө эдийн засаг, хөдөө тосгон, тариачин”-ы талд анхаарал хандуулж байгааг иргэддээ дамжуулна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл